Жигнүүрт дэвсдэг гялгар уутыг нэг хэрэглэхэд 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нян тээдэг
2026 оны 2 сарын 17

Сар шинийн өдрүүдэд ихэнх айл өрхүүд буузаа жигнэхдээ зориулалтын гэх тодотголтой жигнүүрийн цаас, гялгар уут зэргийг ашиглаж харагддаг. Гэвч олон дахин хэрэглэснээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсдэг гялгар уутыг нэг хэрэглэхэд 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарсан байна.
Тиймээс буузны жигнүүрийг тосолж хэрэглэх нь хамгийн эрүүл.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667620
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
