MODE GARDEN BAR: Орчин үеийн шөнийн амьдралын шинэ хэв маяг

Дэлхийн хүн ам улам хурдацтай өсөж, хүмүүсийн амьдралын хэмнэл өдөр ирэх тусам завгүй болж буй энэ үед хоорондоо холбогдох, нэгэн мөчийг хуваалцах цаг бараг үлдэхгүй болжээ.
Гэсэн ч орчин үеийн nightlife соёл өөрийн өнгө төрхөө дахин тодорхойлж байна. Mode Garden Bar, Karaoke & Lounge нь энэ өөрчлөлтийн төвд оршиж, зүгээр нэг баар, караоке биш, харин хүмүүсийг хоорондоо холбож, өөрийгөө илэрхийлэх, эрх чөлөөг мэдрэх боломж олгодог орчин үеийн, байгалийн амьд орон зайг санал болгодог.
Mode Garden Bar нь байгалийн амгалан уур амьсгал болон их хотын эрч хүчтэй хөгжмийн хэмнэл хоёрыг төгс хослуулсан газар юм. Гарден хэсэгт үдшийн зөөлөн салхи, гэрлийн тусгал, аядуу хөгжим гурвын нийлэмж сэтгэлийг тайвшруулдаг бол барын орчин нь хотын хэмнэлтэй уялдан шинэ, сэргэлэн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлнэ. Mode Garden нь хотын соёлын шинэ хэлбэр — дуу, гэрэл, сэтгэл гурвын уулзвар дээр төрдөг өвөрмөц мэдрэмжийг бий болгодог. Энд үдэш эхэлдэггүй; харин үдэш өөрөө энд төрдөг. Хүмүүсийн баяр баясал, эрх чөлөө, дуу хөгжим, гэрлийн огтлолцол бүгд нийлж, шөнийн хэмнэлээ бүтээдэг. Энэ бол хаа нэгтээ очоод зугаацдаг энгийн газар биш, харин таны оролцоотой амьд мэдрэмжийн урлаг юм.
Караоке хэсэг нь дуртай дуугаа дуулахад хүн бүрт төвд гарах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрхийг олгодог. Тусгайлан тохижуулсан караоке өрөөнүүд нь хувийн, тухтай уур амьсгалтай тул найзууд, хосууд, байгууллага, бүр ганцаараа ирсэн хүн ч дуу хоолойгоо чөлөөтэй гаргах боломжтой. Энд төгс байх шаардлагагүй, жаргалтай байх л чухал.
Гарден хэсэгт амтат хоол, дарс, коктейль шимэн суугаа үед тайвшрал, халуун дулаан баяр хөөр хоёр зэрэгцдэг. Лаунжийн зөөлөн хөгжим, гэрэлт уур амьсгал дунд найзуудын инээд цуурайтаж, энэхүү орчин зүгээр нэг зугаа биш — өөрийгөө мэдрэх, бусдыг ойлгох, аз жаргалаа хуваалцах боломжийг олгодог орон зай болж хувирдаг.
MODE GARDEN BAR – Шөнийн амьдралын урлагийг түгээсээр байна.

MODE GARDEN BAR & KARAOKE – Үйлчилгээ, арга хэмжээ
Mode Garden Bar & Karaoke нь хотын шөнийн амьдралд шинэ өнгө төрх нэмж, байгууллага, хамт олон, найз нөхөд болон дуу хөгжим, чөлөөт орон зайд дурлагч бүх үйлчлүүлэгчиддээ зориулсан өвөрмөц орчинг бүрдүүлдэг. Манай концепц нь Бар, Караоке, Гарден гэсэн гурван өөр орчныг нэг дор төвлөрүүлснээр, үдэш бүрийг амьдралын дурсамж болгон, хотын шөнийн соёлд шинэ өнгө нэмдэг.
Бид дараах арга хэмжээ, хүлээн авалтын захиалга байнга авч байна:
- Төрсөн өдрийн үдэшлэгийн захиалг
- After party зохион байгуулалт
- Бүтээгдэхүүний танилцуулга арга хэмжээ
- Хамт олны уулзалт, хурал цуглаан, хүлээн авалт
- Бизнес болон хувийн зориулалттай арга хэмжээний үйлчилгээ
- Шинэ жилийн хүлээн авалтын захиалга, арга хэмжээ зохион байгуулалт
Хүлээн авах хүчин чадал:
Бар хэсэг: 80 хүртэлх хүнийг хүлээн авах боломжтой. Энд та амтат коктейль, дарс шимэн суухдаа найзуудтайгаа амгалан, хөгжилтэй үдэшийг өнгөрөөж болно. Хотын хэмнэлтэй хөгжмийн хэмнэл, гэрэлт уур амьсгал Амьд байгалийг мэдрүүлэх энэхүү орчинд таны үдэшлэгийг илүү хөгжилтэй, өнгөлөг болгоно.
Караоке өрөөнүүд: Тусгайлан тохижуулсан 3 төрлийн караоке өрөөнүүд нь 10–30 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Өрөө 1 нь 25–30 хүн, Өрөө 2 нь 10–15 хүн, Өрөө 3 нь 10 хүн багтааж, найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ дуулж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог орчин6
Гарден хэсэг: Байгалийн өнгө аяс, үдшийн зөөлөн салхи, гэрэлт орчинтой гарден хэсэг нь тайвшрал, халуун дулаан баяр хөөрийг нэг дор мэдрүүлэх гайхалтай орчин юм. Энд та амттай хоол, ундаа шимэн, найзуудын инээд цуурайтсан дунд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үдшийг тольдон өнгөрөөж, амьдралын жижиг аз жаргалыг мэдрэх боломжтой.


