Хайртай хүндээ хэдэн сарнай бэлэглэдэг вэ?

2014 оны 8 сарын 04

Сарнай цэцэг нь тоо болон өнгөнөөс хамааран маш их утга агуулдаг байна. Тиймээс ч цэцгийн хатан гэж нэрлэдэг аж. Жишээ нь нэг ширхэг улаан сарнай бэлэглэвэл “Ганцхан чамд хайртай” гэсэн утгатай бол 11-ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг гэнэ. Түүнчлэн  99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгатай юм байна.
Цэцгийн тоо
Хэн нэгэнд цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна. Харин 2 ба 4-р боосон цэцгийн баглаа өгч болохгүйг анхаараарай.  

  • 1 цэцэг – Чи зөвхөн минийх
  • 3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
  • 5 цэцэг – Би чамд хайртай
  • 7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
  • 9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
  • 10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
  • 11 цэцэг – Чи миний анд нөхөр
  • 12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
  • 13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
  • 14 цэцэг – Чи надад байгаа бүх юм 
  • 15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

 Цэцгийн өнгө

  • Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Тухайлбал:
  • Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
  • Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
  • Ягаан цэцэг – хайр дурлалыг
  • Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
  • Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
  • Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
  • Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
1
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
6567
20 эможи
keyboard_arrow_up