Наранд түлэгдсэн арьсыг хэрхэн арчлах вэ?
Дулааны хэм өдөр өдрөөр ихсэж аагим халуун өдрүүд үргэлжилсээр. Бидний арьсанд нар чухал шаардлагатай амин дэмийг өгдөг ч хэтрүүлэн нарнаас харших, арьсаа түлэх нь энүүхэнд. Ийм үед яах вэ?
Хэрэв арьс чинь гуужаад эхэлсэн бол хүйтэн усанд ороорой. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Ялангуяа хуурай болон эмзэг арьстай хүмүүсийн онцлогт илүү тохирно.
Наранд түлэгдсэнээс болж арьс маш их загатнадаг. Энэ үед мөс хөлдөөж загатнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаарай.
Усанд орсны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хуурахыг багасгадаг. Тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглэхэд ч гэмгүй.
Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч уух хэрэгтэй. Өдөрт 2-4 л ус уух хэрэгтэй. Үхэжсэн арьсыг хуулалгүй хайчаар зөвхөн сөрсөн хэсгийг л ав.