Үнэхээр хомхой ирээд долоочихдоггүй нь лавтай

2014 оны 7 сарын 29

Хомхой долоох гэдэг нь герпес гэж вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Хүний бие эрүүл, дархлааны систем хэвийн бол хомхой долоодоггүй. Герпес вирус нь уруул, амны хавиар л гардаг.

Хоол идсэний дараа амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм. Гэхдээ хоол идсэний дараа амаа сайн арчиж цэвэрлэх нь энэ төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг яах аргагүй мөн. 

Уруул хомхой долоосон үед шүдний оо түрхэх, мөн эмийн сангаас хохирох тосон түрхлэг зэргийг авч түрхэж болно. Харин янз бүрээр оролдох, хумсаараа маажих, шалбалах, хатиг мэт шахах зэргээр гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Ингэж эмнэлгийн бус нөхцөлд оролдох нь хүндрүүлэх магадлалтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6420
0 эможи
keyboard_arrow_up