Тархийг амраагч амттан Шоколад
Шоколадны найрлагад буй 63% холестролын агууламжтай какаоны тос хүний аманд оронгуутаа уусдаг. 35 градусын халуунд бүрэн хайлдаг тул амтлаг урвалжийг өдөөдөг байна. Мөн хүний цусны шинжилгээнд байдаг LDL үзүүлэлтийг ихэсгэдэг ажээ. Нэг шоколадын тослог нь 300 гр сүүний тослогтой тэнцдэг. Гашуун шоколадын 72% какаотой байдаг. Шинэ Зеландын цагаан шоколадад 20% ургамлын тос, 5% палмогийн тос агуулагддаг. Шоколадын найрлагад Emulsifiers, Lecithin бас Е-476, potassium, zing, iron calcium байх бөгөөд гол найрлага нь магнез. Энэ нь хүнийг тайвшруулдаг. Эмэгтэйн сарын хир ирэх үед шоколад идэхэд өвдөлт зовиурыг багасгаж өгдөг байна.
Шоколадад чихрийн агууламж ихээхэн хувийг эзэлдэг. Тиймээс шоколад идэхэд тархинаас эндоферон ялгарч, тархийг амраахаас гадна шоколадыг дахин идэх дуршлыг бий болгодог. Шоколад идэхэд бүх насныханд батга үүсгэдэг аж. Хүн тайван бус үедээ шоколад идэхэд тайвширч таатай мэдрэмжийг авдаг байна. Хүнд хурмтлагдсан энерги хүний арьсанд хүчтэй урвалж өгч батгыг ихээр гарах нөхцлийг бүрдүүлдэг. Шоколадын найрлагад байдаг кофейн хүний цусыг шингэлж даралт ихэсгэдэг. Phenylethylamine дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлж, хайрыг ундрааж баясал төрүүлэхээс гадна, ходоодны үйл ажиллагааг сэдрээж ховдог болгон, зарим хүний хеликобактерыг идвэхжүүлсэнээс батга гарах нэг шалтгаан болдог байна. Тиймээс нүүрний батгатай хүн шоколад идэж болохгүй аж.