Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар Туркээс алт, мөнгөн медаль хүртлээ

2022 оны 2 сарын 27

Arslan.mn

Чөлөөт бөхийн чансаа тогтоох Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээн Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртээд байсан бол хоёр дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр таван медальтай боллоо. Тухайлбал, тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса, АНУ-ын Эрин Симон Голстон, Польшийн Анна Лукашиак нарыг ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6-0 харьцаагаар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.

Харин Токио 2020 олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй -53 кг жинд Энэтхэгийн Гелот Пүжа, Узбекистаны Кеунимжаева Актенге, АНУ-ын Доминик Оливиа Парриш, Оросын Милана Дадашева нарыг ялж алтан медаль хүртсэн байна. 

Ийнхүү Туркийг зорьсон эмэгтэй тамирчид бүгд медаль хүртжээ. Харин эрэгтэй -97 кг жинд зодоглосон Ө.Батзул эхний шатанд Гүржийн Гиви Матчарашвилид 12-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгана.

Харин +125 кг жинд зодоглосон М.Лхагвагэрэл Казахстаны Юсүп Батирмурзаев, Германы Геннади Кудинович, Оросын Ацамаз Теблоев нарыг хожиж финалд шалгарсан бөгөөд финалд Туркийн Таха Акгулд 10-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

Өнөөдөр орой эрэгтэй

  • 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ,
  • 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд,
  • 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар,
  • 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин нар тус тус барилдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
1
wow an post
2
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
634874
46 эможи

Ivgeel
2022-02-27 22:12
Ta nartaa bayarlaa
keyboard_arrow_up