Нярай хүүхдийн уйлах 12 шалтгаан
Хүүхэд уйлах нь хэвийн байх ёстой зүйл гэж зарим эцэг эхчүүд ойлгодог. Гэвч хүүхэд уйлах нь өлсөлт, өвдөлт, таагүй байдал, унтах хэрэгтэй болох зэрэг олон асуудлуудтай холбоотой байдаг.
Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлэх гэж оролдож байгаа зүйлийг хэрхэн таамаглах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Хүүхдийн уйлж байгаа шалтгааныг хурдан олох нь чухал байдаг.
Зонхилон тохиолддог хүүхэд уйлах шалтгаануудыг доор орууллаа. Хэрэв таны хүүхэд уйлаад байвал доорх шалтгаануудаас хайж үзэхэд буруудахгүй.
1.Өлсөх
Энэ бол хүүхэд уйлах үед хамгийн түрүүнд байж болох шалгаан юм.
Хүүхдээ өлсөн байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх нь уйлах шат хүргэлгүйгээр хүүхдээ хооллоход туслах болно. Нярай хүүхдэд илэрдэг зарим шинжүүдээс дурдвал: амаа амгалзуулах, тамшаах, хацарт нь хүрвэл тэр тал руу толгойгоо эргүүлж хөхөө хайх болон гараа хөхөх зэрэг болно.
2. Хуурайлах хэрэгтэй болох
Зарим хүүхдүүд хэзээ даавуугаа солих хэрэгтэйг мэддэг. Зарим нь бохир даавуугаа тэсвэрлэн дуугүй байсаар байдаг.
Энэ бол хүүхэд уйлах үед шалгаж болох энгийн зүйлсийн нэг юм.
3. Нойр хүрэх
Хүүхэд ядарсан үедээ хаана ч хэдийд ч унтдаг гэж томчууд боддог.
Гэвч ингэж бодох нь үнэндээ тэдэнд ахадсан зүйл болдог. Нярай хүүхэд зүйрмэглэх үедээ уцаартай болж уйлж эхлэдэг. Ялангуяа хэт ядарсан байвал энэ байдал илүү тод илэрнэ.
4. Авахуулахыг хүсэх
Хүүхэд тэврүүлж авхуулах дуртай байдаг. Тэд ээж аавынхаа царайг харах, тэдгээрын дууг сонсох, мөн тэдгээрийн зүрхний цохилтыг сонсох, үнэрийг мэдрэх дуртай байдаг. Хүүхдэд авхуулах гэж хүссэн үедээ уйлж болдог.
Хэрэв хүүхдийг байнга аваад байвал авхуулах гээд байдаг болчихно гэж та бодож байж магадгүй. Гэвч эхний хэдэн сарын туршид ийм асуудал үүсдэггүй.
5. Гэдэс эвгүйтэх (гэдэс дүүрэх, базлах болон бусад асуудлууд)
Гэдэсний эвгүйтэх асуудлууд ялангуяа гэдэс дүүрэх базлах зэрэг нь уйлах шалтгаан болдог. Хэрэв ил мэдэгдэх шалгаангүйгээр хүүхэд сүүлийн гурван цагийн турш юм уу уйлаад байвал гэдэс базлалттай холбоотой байж магадгүй гэж сэжиглэнэ.
Хэрэв таны хүүхэд хооллосны дараа уйлагнах болон хүчтэй уйлвал гэдэсний базлалт байж болох талтай. Ихэнх эцэг эхчүүд гэдэс дүүрэлтийн эсрэг үйлчилгээтэй эм болон гэдэс базлалтын үед хэрэглэдэг эм дур мэдэн хүүхэддээ өгдөг. Эдгээрийг хэрэглэхийн өмнө заавал эмчид үзүүлээрэй.
6. Хэхрэх хэрэгтэй болох
Хэхрэх бол сэтгэл санаагаар захирагддаггүй зүйл юм. Хэрэв таны хүүхэд хөхөө хөхсөний дараа уйлвал хэхрэх хэрэгтэй байгаа байж магадгүй. Хүүхэд хөхөө эсвэл угжаа хөхөж байх үедээ хий залгидаг нь энэ таагүй байдал үүсэх шалтгаан болдог.
7. Халууцах эсвэл даарах
Хүүхдийн хувцасыг солих эсвэл хуурайлж байх үедээ түүний бөгсийг хүйтэн алчуураар арчвал даарснаасаа болж чичрэхийн зэрэгцээ гомдоллон уйлж магадгүй.
Нярай хүүхэд дулаахан өлгийдүүлэх дуртай байдаг. Мөн түүнд дулаахан хувцас өмсүүлж болно. Хүүхдүүд ихэвчлэн халууцахаасаа илүү даарахаараа уйлдаг боловч хэт халууцвал мэдээж уйлах болно.
8. Бусад жижиг шалтгаан
Зарим үед хүүхдийх хөлийн болон гарын хуруу зэрэг нь хувцас болон даавууны завсарт орооцолдох дарагдах зэрэг шалтгааны улмаас цусны хангамж багассанаас болж уйлдаг. Энэ бол хүүхэд уйлах үед шалгааныг хайхдаа хамгийн түрүүнд шалгах асуудлуудын нэг юм. Мөн шинэ хувцас өмсгөхдөө хаяг болон шошготой нь өмсүүлсээс биеийг нь нухаж байж магадгүй.
9. Шүд ургах
Шинэ шүд буйлыг нэвтлэн гарч ирэх нь ихээхэн өвдөлт үүсгэдэг. Энэ байдал зарим хүүхдүүдэд илүү тод илэрдэг.
Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн өвдөлт зовиур байгаа бол түүний буйлыг шалгах хэрэгтэй. Түүний шүд цухуйж буйлыг өвтгөж байж магадгүй. Хүүхдийн анхны шүд ихэвчлэн 4 өөс 7 сарын хооронд цухуйдаг. Гэвч зарим үе үүнээс эрт ургах явдал байж болдог.
10. Тайван байхыг хүсэх
Хүүхэд хүрээлэн байгаа орчныхоо дуу чимээг сонсож байдаг. Гэвч зарим үед түүнд хурц гэрэл мөн чанга дуу чимээ сонсох болон хүн хүний гар дамжих нь хэцүү байдаг. Уйлах нь үүнд тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлэх хэлбэр юм.
Иймд тайван байлгах, буцаан ээжид нь өгөх зэрэг арга хэмжээ нь тус болох болно.
11. Илүү ихийг хүсэх
Хүүхэд гадагшаа гарах болон хорвоотой танилцахыг “шаардаж” магадгүй. Хэрэв хүссэнийг нь хийвэл тэрээр даруй тайвширч сэргэлэн болдог. Энэ нь зарим үед таныг ядрааж магадгүй.
Та хүүхдээ салхинд гарган тоглуулж хүүхдийн музей болон амьтны хүрээлэн үзүүлж болно.
12. Бие нь эвгүйцэх
Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авсан ч хүүхэд уйлсаар байвал дараах зүйлсийг шалгах хэрэгтэй. Түүний халууныг хэмжиж үзэхээс гадна бусад өвчний шинж тэмдгийн дохио байгаа эсэхийг сайтар шалгаарай.
Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй зүйл илрэх болон хүүхэд дугуй болохгүй уйлсаар байвал эмчид хандаарай.