ИНЭЭД эерэг энергийг тарааж, сөрөг энергийг зайлуулдаг

2014 оны 7 сарын 26

Хүн эрүүл амьдрахад нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол зан ааш юм. Хорвоо ертөнц дээр хүмүн болгон өөр өөрийн өвөрмөц зан араншинтай байдаг билээ. Бие махбодийн эрүүл чийрэг байх нь зан араншин ямар байхаас тодорхой хэмжээгээр хамаардаг. Хүний өөртөө итгэлтэй, шулуун шударга, эелдэг боловсон зан ааш нь эрүүл мэндийн нэг гол тулгуур болно.
Байнгын уурлаж бухимдсан хүн, үргэлж инээж байдаг хүн, үргэлж хов жив хөөцөлдөж байдаг хүн, бүх зүйлээ дотроо хадгалж ил гаргадаггүй хүн, цайлган сэтгэлтэй хүнд тусархуу хүн, сэтгэлдээ өш хонзон атаа хорсол тээж явдаг хүн, тайван зантай хүн зэрэг маш олон янзын араншинтай хүмүүс биднийг тойрон хүрээлж байдаг билээ. Үргэлж инээж байх нь байгаа орчиндоо хөөр баясал бэлэглэж, эерэг энергийг тараан, сөрөг энергийг зайлуулж, сэтгэлийн бие хүч авчран бие махбодидод хүч тамир нэмэх, залуужих, мэдрэлийн өвчнүүдээс сэргийлэд тустай байдаг. Цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу хүн сэтгэл санаагаа үргэлж хиргүй тунгалаг байлгаж, сэтгэл дотроо хиртэй муу зүйлийг агуулдаггүй учраас бие махбодид ч гэсэн өвчин тогтдоггүй билээ. “Сайн санааны үзүүрт сүү, муу санааны үзүүрт цус” гэдэг үг байдаг билээ. Тайван зан нь бие махбодын эрүүл мэндэд их тустай. Аливаа зүйлийг яарч сандралгүй нухацтай шийдэж чаддаг хүний бие махбодь хэвийн, өвчин тусах магадлал ч бага байдаг. Сэтгэлдээ өшөө хонзон, атаа хорслоор дүүрэн явдаг хүний бие махбодь үргэлж сэтгэлтэйгээ адил муу өвчнүүдийн үүр болоход бэлэн байдаг. Үргэлж хорсож байдаг сэтгэл нь хортой муу энергийг өөрөтө хадгалж хамгийн түрүүнд өөрийгөө хордуулдаг. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр”, “Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна” гэсэнтэй агаар нэгэн буй. Ийм хүмүүс хамгийн түрүүнд мэдрэлийн ядаргаанд хурдан орно, нойргүйднэ, үргэлж хорсож бухимдсаар зүрхний үйл ажиллагаа амархан мууддаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6310
0 эможи
keyboard_arrow_up