Эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 24 хувиар илүү байна

2014 оны 7 сарын 26

 Өнгөрсөн оны байдлаар нийт нас баралтын 62 гаруй хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн дүн гарчээ. Энэ нь эрэгтэйчүүд эрүүл мэнддээ бага анхаардагтай холбоотой юм. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрчүүдийнхээс 3 дахин өндөр байдаг байна. Нөгөө талаар эрчүүдэд зориулсан үзлэг, оношлогооны төв цөөхөн байна. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг авч үзэхэд, зүрх судасны өвчин болон осол гэмтэл дээгүүр хувийг эзэлдэг байна. Энэ нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж мэргэжилтэн хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6308
0 эможи
keyboard_arrow_up