Гарын үсэг таны зан чанарыг тодорхойлно
Эвхэж товчлоогүй гарын үсэг хүний соёл ба сонирхлын гэрч болдог. Иймэрхүү энгийн байдал олонх зохиогч ба эрдэмтэд илэрдэг байна. Гарын үсгийг гүйцээсэн шулуун эвхсэн зураас, хүний эрч хүчтэй шинж, түүний шийдэмгий ба зоригтой шинжийг заадаг бол долгиолон эвхсэн бичиг дипломатч шинж, төвөгтэй нөхцөл байдлаас гарах чадвартайг харуулна.
Гарын үсгийн онцолсон зурлага өөрийн сайн талыг мэдэрсэн байдлыг илтгэдэг юм. Дээш өгссөн, эсвэл заримдаа төвөөс зугатаасан гарын үсэг нь хүний нэр алдарт дурлах шинжийг илэрхийлдэг аж. Зарим гарын үсэг цэгээр төгссөн байдаг нь өөртөө дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд ажлаа дуустал хийдэг, төгсгөлийн шийдвэр гаргах чадвартайг заадаг гэнэ.
Зураастай дагалдсан цэг өөртөө итгэлтэй байдал, болгоомжлол, бүр биеэ чагнах байдалтайн шинж.
Урагш налсан бичиг найрсаг, сэтгэлийн хөдөлгөөнтэйн илрэл гэдэг. Хэрэв гарын үсэг налуу багатай эсвэл буцаад хөмөрсөн бол өөрийн дотоод мөн чанараа нуудаг болохыг харуулна. Тэр хүн өөрийн уян зөөлөн дулаан шинжийг хүйтэн, илүү бардам зан байдлын цаана нуухыг хичээдэг. Гарын үсэг урагш налсан , харин уг хүн бичихдээ буцсан налуу байх тохиолдол бий. Энэ тохиолдолд мөн уг хүний хоёрдмол шинж гарч ирнэ. Түүнд нэг талаас эргэцүүлэн боддог, бардам, бие даасан , нөгөө талаас найрсаг бөгөөд дулаан шинж зонхилох зэрэг хоёр тал зэрэг илэрдэг.
Жижиг бичиг тогтвортой, нууцлаг, худал бардамнал байдаггүйг гэрчилнэ. Сийрүүлсэн таталган бичиг нь эр зоригтой, бардам, өргөн цар хүрээтэй байдаг байна. Хэрэв гарын үсэг харьцангүй том үсгүүдээс бүрдэж байвал хүрээлэн буй хүмүүст өөрийн талаар хуурмаг сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг, гэвч энэ нь нүдэнд амархан тусдаг ажээ.
Хүчтэй даралттай бол материаллаг баялагт тэмүүлсэн, хүндлэл хүлээсэн болохыг харуулна. Маш хүчтэй даралт бусад тохиолдлуудын адилаар маш их түрэмгийллийн шинжтэй байдаг. Зарим хүмүүс өөрийн гарын үсгийг ер бусын загвартай бичих нь бий. Ихэвчлэн ийм гарын үсэг жирийн бус хүмүүст илрэх ба бусад бичгийн адилаар эвхэн товчилсон бичгийн ер бусын байдал ховор чухал зан чанартай холбоотой.