ЗӨВЛӨГӨӨ: Машинтай аялалд явахдаа АНХААРАХ ЗҮЙЛС

2022 оны 8 сарын 05

Arslan.mn

1. Тос масло шалгах

2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй. 
3. Дугуйгаа буух бүртээ шалгах

4. Запас дугуйгаа үзүүлэх (засварчныг доогуур нь хэвтүүлж  байгаад хийг үзүүлэх) 2.5-с доошгүй байх ёстой.

5. Урдаа шумуулны тор хийх , тэгэхгүй бол радиатор ялаа шумуулаар битүүрээд радиатор халдаг болно,

6. Бартаа ихтэй газраар маш болгоомжтой зөөлөн явах, хурдтай явж байгаад ирмэгтэй чулуу дайрвал дугуйгаа хигз татах аюултай.

7. Салхитай үед дээд гэрлээ аваад явахгүй бол унаад байж магад

8. Нүх дов сондуул хурд сааруулагчийг маш зөөлөн гарах хэрэгтэй, тэнхлэг тохиргоо алдагдах, өндгөн тулгууранд муугаар нөлөөлнө.

9. Харанхуй цагаар явахгүй байх, манайхан гэрлээ шилжүүлдэггүй их аюултай байдаг.

10. Хөгжим хэт чанга явбал бас анхаарал сарних, мөн бусдын сигналыг сонсохгүй бх эрсдэлтэй.

11. Мал замд ойрхон байгаа үед холоос сигналдах, ялангуяа адуу бол гэнэт заавал урдуур гүйдэг, зарим үед үхэр бяруу урдуур гарах гэж байснаа буцаж эргэж хургадаг тул урдуур гарсны дараа явах хэрэгтэй.

12. Эзгүй газар ой модноос гэнэт туулай , хярс гэх мэт амьтад гарч ирдэг тул анхаараарай

13. Хог ихтэй газар, айлын буйр гэх мэт газар хадаас , шрупп , төмөр байж болзошгүй тул замаа сайн хараарай.

14. Гол ус туулахдаа нэгэн жигд хурдаар, урсгал бага зэрэг дагуулж орно, эхлээд усны хир гүн эсэхийг чулуу шидэх, модоор хэмжих, өөр машинуудыг харах зэргээр баталгаажуулна.

15. Хотоос гарахдаа бензинээ дүүргээд , км ээ нойллоно. Явцын дунд бензиний заалтаа харж байгаад шар асахыг хүлээхгүйгээр дүүргэж байсан нь дээр. Очих газарт чинь бензин хүрэх эсэхийг сайн тооцоорой. Хэрэв очих газарт нь колонк байхгүй тохиолдолд бас буцах замд нь бензин хүрэх эсэхийг сайн тооцож байх. Хотоос холдох тусам бензиний чанар муудаж үнэ ихэсдэг.

16. Аль болохоор аяллын төлөвлөгөөгөө цаг агаартайгаа уялдуулахыг хичээх.

17. Холын замд явж байгаад зогсож амсхийх бүртээ машинаа унтрааж хөдөлгүүрээ амрааж байх, дугуйгаа анзаарах.

18. Диференцалаа өвдгөөрөө асаах вий, диф асаалттай бхад нь хурдтай явж байгаад хацар араагаа хугалдаг тохиолдол бий.

19. Зун урд шилэнд ялаа шумуул их наалддаг тул , алчуур норгоод үе үе, гараараа арччихвал илүү дээр байдаг. 

20. Их өвстэй газар нүх чулуу харагдахгүй тул замгүй газраар аль болохоор явахгүй байхыг хичээх.

21. Ачаагаа сайн хөдөлгөөнгүй ач.

22. Хянах самбараа сайн харж бай.

23. Бүсээ зориулалтын дагуу байнга зүү.

24. Замын тэмдэг, хурдны заалтыг сайн харж яваарай.

25. Хурд хэмжигч хаа сайгүй байдаг болсон шүү.

26. Гүйцэж түрүүлэхэд осолтой газрыг зам дээр битүү цагаан шугамаар тэмдэглэсэн байдаг. 

27. Гүйцэж түрүүлэх бол заавал дохио эхэлж өгч бай. Урд болон арын машин эсвэл давхардаж орох гээд бгаа машинд анхааруулга болно.Дохиог заавал байнга өгч дад.

28. Бензинээ хийсний дараа тагийг шажигнатал хаачих гэж хэлж байгаарай. Зарим тохиолдолд бензин түгээгч муу хаадаг, тагны битүүмж алдагдвал бензин ууршиж машин доголдоно,

29. Арын шил арчигчаа бас ажиллуулж байх.

30. Холын гэрлээ сольж бай.

31. Арын зорчигчийн бүсийг заавал зүүлгэ.

32. Дугуй солихыг сурсан байх, запас дугуйгаа яаж авахыг мэдэж ав.

33. Хурдаа хэтрүүлэхгүй бай, ер нь бол хотоос гадга 80 км цаг л бхад зүгээр. Дүрэм нь тийм. Суурин газар хурдны тэмдгээ хараарай. Жишээ нь Эрдэнэтэд дээд хурд 50 км/цаг байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
628795
50 эможи

зочин
2022-06-27 16:36
Энгийн мөртлөө жолоочид маш хэрэгтэй зүйлүүдийг хэлж өгчээ, баярлалаа танд
Занга
2022-06-20 07:34
Дүрэм зөрчиж бусдыг болон өөрийнхөө эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироож байгаа этгээдүүд бүгд оркууд буюу үхэр монголчууд байдаг.
Зочин
2022-06-19 23:30
Баярлалаа
Зочин
2022-06-19 12:51
Саын зөвөлгөө байна баярлалаа
Зочин
2022-06-19 12:26
Баярлалаа.Маш хэрэгтэй зөвлөгөөнүүд байна
keyboard_arrow_up