Залуус чамтай сээтэгнэж байгаа эсэхийг мэдэх арга

2014 оны 7 сарын 25

Хаанаас ч юм нэг сайхан залуу гарч ирээд тантай сээтгэнэх гэж оролдвол та яах вэ? Ямар ч залуу таныг сонирхож байгааг мэдэх хэдэн сонирхолтой аргууд байдаг. Хэрвээ хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй бол эхлээд түүний биеийн хэлэмж төрхийг харах хэрэгтэй. Тэдэнд чи таалагддаг гэдгийг мэдэх 10 аргыг танилцуулая. Хар үз, магадгүй та ирээдүйн хайраа олох ч юм билүү. 

1. Хайр татам инээмсэглэл

Энэ нь үнэндээ чамтай сээтэгнэх хамгийн шилдэг арга бөгөөд таныг сонирхож байгаагийн хамгийн том шинж. Хэрэв энэ үед та хариу инээмсэглэвэл түүнийг сонирхож байгаа дохиог аль хэдийн өгсөн гэж мэд. Магадгүй тэр ичимхий, тийм болохоор яагаад эхний алхамыг та өөрөө хийж болохгүй гэж? Мэдээж та түүнийг сонирхдог. Дараа тааралдахдаа таныг ойртоход тэр ичихгүй ч юм билүү. Зүгээр л эргэж хараад түүнтэй ярилцах хэрэгтэй, гэхдээ тоглох биш шүү. Хатуу тоглоом ирээдүйн хайрыг чинь огт үгүй болгож ч мэдэх юм.

2. Ичэнгүйрэх

 Магадгүй та ичимхий залуус болзоондоо бусдаас өөр гэдгийг мэддэг ч, энэ нь тэднээс зайлсхийх ёстой гэсэн үг биш юм. Хэрэв чиний эргэн тойрон дохь залуус ичингүйрэхийг чи анзаарсан бол тэр залуу таньтай болзохыг оролдож буйн хамгийн түгээмэл шинж юм. 

3. Нүдний харц

Энэ арга бага зэрэг төвөгтэй ч зайлшгүй анхаарал хандуулах зүйлийн нэг. Нүдний харц бол харилцааны маш чухал элемент бөгөөд боломжийнхоо хэрээр түүний нүд рүү харах хэрэгтэй. Ямар ч хүн байсан таны нүд рүү удаан ширтэх юм бол та түүнд таалагдаж байна гэсэн үг. Бид бүгд л нүдээрээ хэн нэг өөртөө татахыг хичээдэг. 

4. Бие биенээ мэдрэх

 Зарим залуус эмэгтэй хүний үйлдлийг хэзээ ч ойлгодоггүй. Хэрвээ тэр таныг ойлгож хийж байгаа зүйлийг чинь дэмжиж байвал энэ нь сээтэгнэлийн бас нэгэн шинж юм. Жишээ нь та инээж байна, тэр ч мөн инээж байна. Энэ нь та хоёрыг сайн ойлголцож байгаагын нэг илрэл. Интернэтээр танилцсан залуус магадгүй энэ аргыг түгээмэл хэрэглэдэг байж ч болох юм.

5. Гарнаас хөтлөх

 Таны гарнаас атгаад эгц урдаас чинь харах тэр мөч таныг сонирхож байгааг бат итгэлтэй болгох нэгэн арга юм. Энэ нь хувьдаа охид сээтгэнэх үед залуус энэ аргыг хэрэглэх нь илүү сонирхолтой байж болох юм.

6. Таньд хүрэх тэр мэдрэмж

Таныг шохоорхож буй залуу таньд хүрсэн бол мэдээж таньд дуртай байгаагийн шинж. Энэ нь залуус таны анхаарлыг татаж, тантай ямар нэгэн яриа өрнүүлэх шалтаг хайж байна гэсэн үг юм. Тэр жинхэнэ эр хүн үү? Тэгвэл эргэлзэх хэрэггүй дахин уулз. Ихэнх охид энэ аргыг тоогоод байдаггүй ч харин та үл тоож болохгүй шүү. Үүний дараа таны хайж байсан ирээдүйн сүйт хархүү чинь ч байж болох юм. 

7. Толгойгоороо мөргөлдөх

Хэрвээ та хоёр болзож байх үедээ ямар нэгэн байдлаар толгойгоороо мөргөлдсөн бол энэ нь болзооны бас нэгэн чухал зүйл юм. Учир нь энэ үед эмэгтэй та залуусын хэлсэн үгийг хичээнгүйлэн сонсоход маш их ач холбогдолтой байдаг. Сонирхож буй залуу /бүсгүйн/ үгийг хичээнгүйлэн сонсох тэр мөч үнэхээр гайхалтай. 

8. Хүүхэн хараа

 Заримдаа охид залуусыг сонирхохгүй үед нүдний харц та хоёрыг эргэн холбодог. Бид ямар нэгэн зүйл рүү татагдаж анхаарлаа хандуулж байх үед нүдний хүүхэн хараа томорч байдаг. Хэрвээ таны урд сууж байгаа залуугийн хүүхэн хараа том байхыг харвал энэ нь таныг урьд урьдынхаасаа илүү сонирхож байгаагын шинж гэдгийг санаарай. 

9. Гайхширсан харц

 Болзоон дунд тэр тань руу гайхширсан харцаар харж болох юм. Тэр таны яриан дунд хөмсөгөө жаахан дээш өргөн гайхширсан харц мэдрэгдвэл тэр таныг мэдээж аль хэдийн "найрахад" бэлэн болсон байна гэсэн үг юм. 

10. Санаа зовох 

Нэг залуу таныг болзоонд уриад юу ярихаа ч мэдэхгүй сандарч тэвдэж байна уу? Тэгвэл мэдээж тэр таныг аль хэдийн сонирхож эхэлсэн байна. Энэ үед залуучууд маш их сандардаг учир та түүнийг ойлгох хэрэгтэй.

 

Одоо та нар юу хүлээж байна? Залуус тантай сээтэгнэж байгаа эсэхийг төвөггүйхэн мэдэх арга замуудыг харлаа. Магадгүй эдгээр аргуудыг өнөөдрөөс туршиж үзэж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
6271
5 эможи
keyboard_arrow_up