Гурван эмэгтэй бүрийн нэг нь өөрт таараагүй хөхөвч зүүж явдаг

2014 оны 7 сарын 24

Нэг бол шигдээд орчихсон эс бөгөөс барьж өвтгөөд ер нь гурван эмэгтэй бүрийн нэг нь өөрт таараагүй хөхөвч зүүж явдаг байна. Уг нь ингэж явах хэрэггүй л юм байгаа юм даа. Ихэнхи бүсгүйчүүд жинсэн өмд авахдаа хөхөвч авахаасаа илүү цаг зарцуулдаг. Бүхэнд харагдах учраас илүү хичээдэг юм болов уу даа. Уг нь тааруулж өмсөж үзэхэд аль алинд нь л адилхан их цаг орно.

Нилээд нь төвөгшөөж олон жил зүүсээр ирсэн хэмжээгээ л шууд сонгочихдог. Амьдралынх нь турш хөхөвчний хэмжээ өөрчлөгдсөөр л байх ёстой гэдгийг тэр бүр бүсгүйчүүд анзаардаггүй. Хувцасныхаа размерийг эмэгтэйчүүд сайн мэдэх мөртлөө хөхөвчин дээр л эргэлзээд эхэлдэг. Тэгсэн мөртлөө дэлгүүрт ороод энэ талаар асуухгүй. Шал төвөгтэй асуудал за тэгээд хөхөндөө сэтгэл хангалуун бус явдаг нэгэнд бол бүр ч дургүй хүргэсэн хүсмээргүй зүйл. Заримдаа ч дассан сурснаараа л авчих нь бий, заримдаа худлаа нэрэлхэснээс болоод л буруу хэмжээтэйг авчихдаг.

Германы Штутгарт хотын хувцаслалтын сэтгэл зүйн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн хагасаас илүү нь өөрт таарсан хөхөвч авах гэж хэрдээ зовдог гэж гарчээ. Тэдний хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 49% илүү нь буруу хэмжээтэй хөхөвч зүүдэг бол 35% нь жижигдсэнийг авсан байдаг байна.

Өөрт таараагүй хөхөвч нь бие махбодод ч муу нөлөөтэй. Хэт барьсан биенд таараагүй хөхөвч нь булчин таталдах, толгой болон нуруу өвдөхөд хүргэж болдог. Шигдэж орсон эсвэл буруу суусан хөхөвчний татуурга нь мөрний хөдөлгөөнд саад учруулж ч болно. Далны хөдөлгөөн хөхөвчнөөс болоод саатаж байх ёсгүй. Ялангуяа том хөхтэй эмэгтэйчүүдэд таарсан хөхөвч тун чухал. Спортоор хичээллэх болон жирэмсэн үед тун сайн түшиг болж арьс болон холбогч зөөлөн эдийг хамгаалж байх ёстой.

Шигдэж ороод, бариад байхгүй, хөхийг сайн өргөж өгч байгаа мэт санагдаж байвал хөхөвч сайн таарсан гэсэн үг. Хөхөвч сайн таарч байх юм бол хөхийг зөвхөн татуурга өөд нь татаад зогсохгүй доод хэсэг нь дороос сайн түшиж байдаг. Өөрт таарах хөхөвчний хэмжээг олохдоо хөхний доогуураа цээжний тойргоо  мөн хөхний толгойн дээгүүр (хэмжинэ.

Хөхний доогуурх хэмжээ:
63–67 см = 65
68–72 см =70
73–77 см =75
78–82 см =80
83–87 см =85
88–92 см =90
93–97 см =95
98–102 см =100
103–107 см =105
108–112 см =110

Хоёр хэмжээний ялгаа
A=12-14
B=14-16
C=16-18
D=18-20
E=20-22

Жишээлбэл хөхний доогуураа хэмжихэд 78.5 см ба мөн хөхний толгойн дээгүүр хэмжихэд 91 см байсан бол ялгаа нь 12.5 см болно. Өөрөөр хэлбэл А гэсэн үг. 78–82 см =80 гэж байгаа болохоор энэ эмэгтэй А80 размерийн хөхөвч зүүх ёстой болж таарч байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6194
0 эможи
keyboard_arrow_up