"Хөх"-тэй холбоотой сонирхолтой баримтуудаас
“Хөх”-тэй холбоотой сонирхолтой баримтуудаас
“Хайр”-аас урган гарах хөмүний амьдралын мөнхийн сэдэв болсон та бидний үр удмаа үлдээх сэрэхүйн таашаал “секс”-ийн онцлох мэдрэг эрхтэн - “хөх”-тэй холбоотой зарим баримтуудаас сонирхуулах мэдээллийг хүлээн авна уу.
- Хөх нь дунджаар 500 гр жинтэй байх ба биеийн нийт таргын 4 - 5 хувийг эзэлдэг. Зарим мяраалаг эмэгтэйчүүдийн хөх нь 750 - 1000 гр байх нь бий гэнэ.
- Эрчүүдийн сэрэл хөдлөхөд шодой нь хөвчирдгийн нэгэн адил эмэгтэй хүн дур тачаалдаа автаж, сэрэл нь хөдлөхөд хөх нь сэргэр болж томордог.
- Эмэгтэй хүний хөхний толгойг имрэхэд дунджаар 9 мм болдог. Мөн хөхний толгойн эргэн тойронд 2 - 15 ширхэг үс байх ба батгаших явц илэрдэг тул хөхнийхөө ариун цэврийг сайтар хангах нь чухал байдаг ажээ.
- Огторгуйн “Сүүн зам”-ыг Грекчүүд бурхан Хера нь хүү Геркулесийгээ хөхүүлэх үедээ дусаасан хөхний сүүний үлдэц хэмээн сүсэглэн дээдэлдэг гэнэ.
- Хөх нь 10 настайгаас ургаж эхлэх ба 20 нас хүрэхэд хэвийн хэмжээтэй болдог байна. Харин нас ахих тусам хөх “таргалдаг” буюу томордог байна.
- Тамхи их татах нь арьсны бүтцийн “эластин”-ийг гэмтээж улмаар хөх унжихад нөлөөлдөг хортой үр дагавартай байдаг байна. Тиймээс унжгар хөхтэй болохыг хүсэхгүй байвал тамхинаас татгалзахыг гоо сайхны мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ.
"Хиймэл хөх"-ний ид шид
Хиймэл хөх хэдий эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмж, харц дүүрэн сэтгэл хангалуун амьдралын бэлэглэдэг ч олон сөрөг үр дагавартай нь батлагдсан. Гэтэл үүний эсрэг хачирхалтай нэгэн явдал тохиож байсан байх юм.
Энэ нь хиймэл хөхнийхөө тусламжтайгаар амьд үлдсэн тохиолдол бөгөөд Леванд болж байжээ. 24 настай Израйл эмэгтэй Леваны “Hezbollah” гэмт бүлэглэлийн дайралтад өртсөн ба гар аргаар хийсэн пуужингийн хэлтэрхийд цээжин тус газраа оногдон гэмтэл авсан ч хиймэл хөхнийхөө тусламжтай амьд үлдсэн байна.
Дэлхийн хамгийн анхны "хөхөвч"
нь 1800-гаад оны сүүлч 1900-гаад оноос эхтэй гэж үздэг ба Италийн “Vogue” сэтгүүлд анхлан “brassiere” буюу хөхөвч гэсэн нэр томъёог дурьдаж байжээ. Ингээд хөхөвчний дэлхийн анхны дизайны патентийг Америкийн Мэри Фельфс Жэйкобс эзэмшдэг ба түүний зохион бүтээсэн хөхөвч нь нусны хоёр алчуурыг хооронд нь хүүхдийн үсний туузаар холбон оёсон байсан гэдэг.
Харин "хөх өргөгчтэй" хөхөвчний хувьд 1948 онд анх Фредерик Меллингер бүтээсэн ба дэлгэцнээ гарсан цагаасаа Холливудынхны дунд багагүй нэрд гарсан байна. Судалгаагаар нэг эмэгтэйд дунджаар есөн хөхөвч байдаг гэжээ.
“Хөх”-тэй холбоотой буюу нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн эртний сүг зургуудыг цөөнгүй археологичид нээн илрүүлсэн байдаг ба хамгийн эртнийх нь одоогоос 35.000 гаруй жилийн тэртээд хамаарах агуйн сүг зургууд байсан гэдэг. Палеолитийн үеийн эл зургуудад хөх, өгзөг томтой нүцгэн эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байх агаад үүнийг бүтээсэн урлаачид нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байсан хэмээн үзсэн байна.
Дэлхийн хамгийн "том" хөх
Төрөлхийн хамгийн том хөхтэй дэлхийд танигдсан эмэйгтэйг Энни Хокинс Төрнэр буюу Норма Ститз (АНУ) гэдэг бөгөөд цээжин хэсгээс хөхний толгой хүртэлх хэмжсэн үзүүлэлт нь 177.8 см байснаар “Гиннесийн дэлхийн дээд амжилт”-ын эзэн болжээ.
Харин хамгийн том "хиймэл хөх"-ний эзнээр Бразилийн иргэн Шэйла Хэрши нэрлэгддэг ба тэрээр нийт 9 орчим мэс ажилбар хийлгэж бараг нэг галлон орчим силикон шахуулжээ. Нэг галлон нь 3.7 л орчим байдаг ажээ.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн 63% нь том хөхтэй болохыг хүсдэг гэнэ. Хөхөвч урлаач Триүмф нэгэн судалгааг явуулж Европын орнуудаас хамгийн том хөхтэй эмэгтэйчүүдтэй орноор Их Британийг нэрлэсэн бөгөөд хамгийн жижигхэн хөхтэй нь Итали улс гэсэн байна. Харин хөх томтой эмэгтэйчүүдтэй орны №2 нь Дани, №3 нь Голланд байсан гэнэ.
Шинэ Зеландын нэгэн их сургуулиас “хөх” бол ямар ч эрчүүдийн эмэгтэйчүүдээс авах №1 таашаал болон хараа булаадаг хэсэг байдгийг тогтоосон судалгааг явуулсан ба өдөрт 1 минут эмэгтэй хүний хөхийг ширтэх нь тэдний амьдралд 4 - 5 жилийн насыг бэлэглэдэг гэнэ.
Хөхний хавдраар зөвхөн эмэгтэйчүүд л өвчилдөг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл эрчүүд ч гэсэн хөхний хавдраар өвчлөх магадлалтай бөгөөд энэ нь хөдөлгөөний дутагдал, хөгшрөлт, архи болон тамхины зохисгүй хэрэглээ, хэт халуун нөхцөлд ажилладаг гэхчилэн цөөнгүй шалтгаанаас улбаатайгаар үүсдэг байна. Насны хувьд дунджаар 60 - 70 насандаа өвчлөх магадлал өндөр гэсэн байна. Үүний нэгэн адил эрчүүд ч гэсэн хөхний сүү ялгаруулдах чадвартай байдаг ба энэ нь гол төлөв гормоны эмчилгээний үр дүнд бий болдог чадвар ажээ.