Биеийг эрүүлжүүлж арьс цайруулдаг 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүн
Доорх бүтээгдэхүүнүүдээс өөрт тохирохыг нь сонгоод, байнга хэрэглэж заншвал дотор, гадна аль аль талаасаа арьсыг чинь цайруулах үйлчилгээ үзүүлж, нөсөө толбоноос айх хэрэггүй болно. Эдгээр нь нийлээд цайруулах “хоолны дэглэм” болж байгаа юм шүү.
1. Нимбэгтэй ус болон C амин дэмийн найрлага өндөртэй бүтээгдэхүүнүүд
Нимбэгний эрүүл мэнд, гоо сайханд үзүүлэх ашиг шимийг нь тоочоод баршгүй. Арьсыг эрүүлжүүлж, цайруулахаас гадна хөгширөлтийг удаашруулж, хар батганы эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн киви, гүзээлзгэнэ, тоор, улаан лооль болон цитрус зэрэг С амин дэмээр баялаг жимснүүдийг хүнсэндээ сайтар хэрэглээрэй.
2. Ногоон цай
Өдөрт 8 аяга ногоон цай ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, антиоксидантаар хангагддаг. Тийм болохоор өдөр тутмын ундны хэрэглээндээ ногоон цай сонгохыг зөвлөе.
3. Хар шоколад
Өдөрт 1-3 нүд цэвэр хар шоколад идэх нь арьсны өөрийнх нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Нөсөө толбоны бас нэг шалтгаан нь нарны хор байдаг аж.
4. Улаан болон шар өнгийн жимснүүд
Лууван, манго, хулуу гэх мэт улаан, шар өнгийн жимснүүд нь антиоксидантаар баялаг учир арьсыг нөхөн сэргээж өөрийгөө хамгаалах механизмыг нь өндөрсгөдөг ач тустай.
5. Шош
Шош бол хөгширөлтийн эсрэг хамгийн сайн байгалийн “хоол” юм. Түүнд агуулагддаг фитоэстроген нь арьсны хөгширөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба антиоксидантууд нь арьсыг гуужуулж, шинэчилдэг.
6. Жүрж
Жүрж нь С амин дэмээр баялаг байдгаас гадна найрлагадаа коллаген их хэмжээгээр агуулдаг болохоор арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар үхэжсэн эсүүд гуужиж шинэчлэгддэг.
7. Папайя жимс
Идэнгүүт л хүчтэй болчихдог хүүхэлдэйн киног санаж байгаа биз дээ? Хэдий хүүхэлдэйн кино ч гэсэн зүгээр нэг папайя жимсийг орлуулчхаагүй юм шүү. Антиоксидантаар баялаг энэ жимсэнд агуулагддаг “папайя” хэмээх онцгой энзим нь арьсны үхэжсэн эсийг устгаж гуужуулдаг ид шидтэй.
8. Улаан лооль
Улаан лоолийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэвэл цус төлжүүлэхээс гадна арьсны үрэвсэлт батга, тослогжилт болон наранд түлэгдсэн арьсны нөхөн сэргэлтийг түргэсгэдэг.
9. Төрөл бүрийн самар
Самранд агуулагддаг селен, цинкийн найрлага нь үрэвсэлт батгыг эмчилж, цусыг цэвэршүүлдэг.
10. Улаан манжин
Цусыг цэвэршүүлж, чөлөөт радикалуудтай тэмцэхээс гадна найрлаган дахь А, В, С амин дэмүүд, магни, төмөр, фосфор зэрэг нь арьсыг эрүүлжүүлдэг.
11. Сүү
Гэрийн нөхцөлд арьсыг цайруулах маш сайн үр дүнтэй бүтээгдэхүүн бол сүү. Арьсыг чинь чийгшүүлэхээс гадна сүүний хүчил үхэжсэн арьсыг гуужуулдаг үр дүнтэй.
Эдгээр бол ходоодонд чинь зориулсан цайруулах дэглэм. Дээрх 11 бүтээгдэхүүнийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэвэл дотроосоо бие чинь эрүүлжиж, арьсны гуужих үйл явцыг дэмжиж, нарны хэт ягаан туяанаас хамгаалж өгөх үйлчилгээг үзүүлнэ. Арьсаа эрүүл байлгахын тулд бие чинь өөрөө тэр чигтээ эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Үгүй бол ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ сайн өгөхгүй. Мөн мэдээж нэг хоёр удаа хэрэглээд л шууд үр дүн нь харагдана гэж байхгүй учир хэвшил болгохыг л зөвлөж байна.