Салахдаа тулвал хуулиараа ээжид нь охиноо алдчихгүй байгаа?

2014 оны 7 сарын 18

Би одоо 26 настай. Анх 20-тойдоо эхнэртэйгээ танилцаж 5 жил хамт амьдарч түүнээсээ 2 жилийн өмнө хөөрхөн охинтой болоод дутагдах юмгүй саяхныг хүртэл сайхан амьдарч байсан. 9 сарын өмнө шөнө ирсэн дуудлагаас хойш түүн рүү нэг залуу байнга залгадаг болсныг олж мэдсэн. Тэр үед эхнэр маань хүүхдээ гэртээ хардаг байсан болохоор надад бодох юм байгаагүй. Дараа нь хадамд охиныг маань орхиод 5, 6 удаа уулзсаныг нь санаандгүй мсж-г нь уншаад мэдчихэж байж билээ. Дотор пал хийгээл явчихлаа. Нөхөр чинь мэдээгүй биздээ гэх тэр мсж-г уншихад маш их гомдсон.

Тэр явдлаас хойш намайг мсж-г нь уншсан байж магадгүй гэж хар авсан бололтой орой ирэх болгонд бүх дуудлага мсж хоосон байдаг болсон. Анзаараад байхад утасныхаа дууг хаагаад, гэрт утас нь ил харагдахаа байсан болохоор дугаарыг нь шүүхэд нөгөө л нэг танил дугаар өдөрт 4, 5 удаа зоолттой байлаа. /10 жилийнх нь залуу эхнэр хүүхэдтэй хүн, бид 2 дөнгөж уулзаж эхэлж байхад араас нь гүйгээд намайг нилээн сандаргаж бас уурлуулдаг байсан нөхөр мөн гэдгийг ч мэдсэн/ Үргэлжлэл...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6022
0 эможи
keyboard_arrow_up