Хуримын даашинзаа хэрхэн сонгох вэ?

2014 оны 7 сарын 18
Бүсгүйчүүд бид хүүхэд байхаасаа л хуримаа төсөөлж, мөрөөдөн үзэсгэлэнт хуримын даашинзаа төсөөлөлдөө буулгасан байдаг шүү дээ. Хуримаа хийхдээ даашинз худалдаж авсан нь дээр үү? эсвэл хэдхэн цаг өмсөх л юм чинь гээд түрээслэсэн нь дээр үү?

Хуримын даашинзаа хэрхэн сонгох вэ?

Улс үндэстэний шашин, уламжлал, ёс заншлаас хамааран хуримын хувцас янз бүр байдаг. Монголчуудын ёсонд гэрлэж буй хос хөх, цэнхэр, ногоон, алтан шаргал зэрэг өнгийн хос дээл өмсч гэрлэдэг байхад, Япончуудын хувьд сүйт бүсгүй нь цагаан кимонотой, сүйт залуу нь хар өнгийн үндэсний хувцас өмсдөг. Хятадууд улаан өнгөөр ижилсдэг бол Вьетнамчууд хөх ба цэнхэр өнгөөр хослох жишээтэй. Орчин үед харин дэлхий нийтээрээ зөвхөн уламжлалт хувцсаа өмсөлгүй хуримын цагаан даашинз, хослол болон үндэсний хувцсаа аль алийг нь өмсдөг болжээ.

Хуримын даашинзаа худалдаж авах уу? Түрээслэх үү?

Америкт нэгэн уламжлал байдаг нь сүйт бүсгүй ээж, эмээ эсвэл эмэг эхийнхээ хуримын даашинзыг орчин үеийн загвартай болгон өөрчлөн, уламжилж өмсдөг байна. Сүйт бүсгүй ч даашинзаа үр удамдаа зориулан маш цэвэрхэн сайхан хадгалдаг байна.

Даашинзны ханшийн хувьд:

Даашинзны худалдаа явуулдаг газруудаас судалгаа хийхэд хуримын даашинз түрээслэхэд 300.000-800.000₮ хооронд байдаг бол худалдаж авах үнэ нь 500.000₮-өөс эхэлдэг юм байна.  Бүсгүй чиний сонголт аль нь вэ? Хуримын даашинзаа худалдаж авах уу? Түрээслэх үү?

Дэлхийн топ 10 хуримын даашинз зохион бүтээгчдийн жагсаалтыг хүргэе!

10. Vera Wang
9. Angel Sanchez
8. Carolina Herera
7. Hayley Paige
6. Jenny Packham
5. Reem Acra
4. Peter Langner
3. Ines Di Santo
2. Pronovias
1. Marchesa

Дэлхийн алдартай дизайнерууд 2015 оны  хуримын даашинзны шинэ загваруудаа аль хэдийн толилуулжээ. Ингээд 2015 оны хуримын даашинзны загваруудаас сонирхоорой!

 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6008
0 эможи
keyboard_arrow_up