Зөөврийн компьютер авахдаа анхаарах зүйлс
Лэптоп авахдаа анхаарах 6 зүйл
Хэрвээ та лэптоп худалдан авах гэж байгаа бол, олон төрлөөс сонголтоо хийж чадахгүй байгаа бол дараах хэдэн зүйлсийг харгалзаж үзээрэй. Эдгээрийг харгалзаж үзсэнээр та өөртөө таарсан лэптопыг сонгож чадах болно.
1. Жин
Мэдээж хөнгөн байх тусмаа зөөж, барьж явахад амар. Үнийн хувьд хөнгөн байх тусам үнэ нь нэмэгддэг. Түүнчлэн лэптопын онцлог, хүчин чадал нь бас жинд нөлөө үзүүлэх нь бий. Жишээ нь: том дэлгэц, хүчтэй график картуудтай бол жин нь хүнд болохоос гадна үнэ нь мөн нэмэгдэнэ. Тэгэхээр зөвхөн хөнгөн эсэхийг нь харж болохгүй шүү.
2. Баттерей
Лэптопны хувьд баттерейны хэрэглээ, цэнэг барилт маш чухал үзүүлэлт болно. Баттерей муутай лэптопнууд дунджаар 2,5–3 цаг л ажиллах чадалтай байдаг бол сайн баттерейтай лэптоп тасралтгүй дөрвөн цаг ажиллаж чаддаг. Гэхдээ ийм тийм брэндийн баттерей тэдэн цаг барина гэсэн зүйл байдаггүй. Брэнд бүрийн загвар модел бүр өөр өөрийн хүчин чадалтай байдаг. Гэхдээ ерөнхийдөө нэмэлт тоноглол, хүчин чадлыг нэмэх нь баттерейны ажиллах хугацааг багасгадаг гэдгийг санаарай. Та хэрвээ суунга биш бол мэдээж баттерейны хүчин чадал таны хувьд хамгийн чухал үзүүлэлт болох ёстой.
3. Хүчин чадал
Та өөрийн ойрын хэрэгцээндээ тулгуурлаад хүчин чадлыг нь сонгох хэрэгтэй. Зөвхөн оффисын нөхцөлд ажиллах гэж байгаа бол танд нэг их хүчин чадалтай лэптоп хэрэггүй. Харин илүү өндөр төвшинд ажиллах бол Core 2 duo зэргийг сонгох нь зөв.
4. Баталгаа
Мэдээж баталгаат хугацаатай лэптопыг сонго. Гэхдээ баталгаат хугацаа нь хамгийн багадаа зургаан сар байвал сайн.
5. Системийн ажиллагаа
Ихэнхдээ хэрэглэгчдийн хувьд систем буюу OS маш чухал байдаг. Жишээ нь, лэптопны систем нь Windows Vista бол энэ нь үнэ нэмэгдэх шалтгаан болдог. Учир нь Windows Vista сүүлийн үеийн техник хангамжийг шаарддаг байна.
6. Брэнд
Мэдээж нэр хүндтэй брэндийн лэптоп баталгаатай байх нь гарцаагүй. Үнэ хямдыг нь бодоод олонд танигдаагүй нэгэн компанийн лэптоп авч болох ч тодорхой хэмжээгээр систем, ажиллагааны хувьд муу байдаг.