Хүнээс утас худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ?
Ер нь утас болон таблет тэр тусмаа apple-ын бүтээгдэхүүнүүдийг дэлгүүр гэхээсээ илүү хүний барьж байсан болон хүнээс гар дамжин авах нь их байдаг. Ингэж авсан iPhone ч нээх хэл ам дагуулаад байдаггүй, гэхдээ та утас авахдаа зайлшгүй шалгаж үзэх хэрэгтэй ганц хоёр зөвөлгөөг танд өгье.
Гадаад үзэмж
За энийг мэдэх бизээ булан эмтэрсэн эсэх мөн дуу нэмж хасах товчлуур бүтэн эсэх шил зэргийг иймэрхүү үзэгдлийн зүйлийг өөрийн нүдээр хараад мэдчих хэрэгтэй.
Системийн жижиг сажиг доголдол шалгах
Ер нь авч л байгаа юм чинь Touchscreen дээр slide хийж мөн камер зэргийг шалгаж үзэх хэрэгтэй. Урд ард гэх мэт болж өгвөл дуудлага хийгээд сонсож үзээд ер нь хэрэглэгч өөрийн талаас утасаа ашиглаж болох хэдэн зүйлсийг хийгээд үзэхэд гэмгүй.
Хамгийн чухал шалгах зүйл нь
Заавал бүртгэгдсэн Apple ID мэдэж авах мөн wifi, дата сүлжээгээр холбогдож шалгаж үзэх хэрэгтэй шууд аваад бусад зүйлийг нь үзээд гар хөлөө барилцаад салахад нөгөө хүн нь мэдэхгүй, та мэдэхгүй, тэр утас activation нэхэгдэх юм бол та ашиглах ямар ч боломжгүй под байдлаар ч ашиглаж чадахгүй гэсэн үг.
Хүнээс утас авч байгаа бол дараах зүйлсийг заавал хийгээрэй
Settings > iCloud,
Find My iPhone унтраа
Бүх юмыг нь Erase хий угаасаа таны утас болж байгаа болохоор
Дахин active хий өөрийнхөө Apple ID дээр бүртгүүл
Find My iPhone-г унтраагаад erase хийснээр энэ утасны систем түгжээ арилж, та өөрийнхөө apple id-гаа хийсэн тохиолдолд таных дээр бүртгэгдэж цаашдаа таны нэр дээр бүртгэгдэнэ гэсэн үг юм.
За дээрхийг л шалгахад болоо
Хэрэв тэр apple id нөгөө хүн нь мэдэхгүй гэвэл та ч мөн мэдэхгүй байвал асуудал шүү мөн Find My iPhone асаалттай байвал харин эрсдэлтэй гэсэн үг учир нь тэр утасыг restore хийж чадахгүй мөн DFU горимд оруулаад restore хийлээ гэхэд та тэр утсыг ашиглаж чадахгүй учир нь acitvation lock хийгдсэн гэсэн үг юм.