Эзэгтэй танд зөвлөхөд

2014 оны 7 сарын 16

              Бидний алхам тутамд тулгарч байдаг ахуйн бага саг бэрхшээлүүдийг хамгийн хялбараар шийдэх зөвлөгөөг хүргэж байна.
Хоолны давс ихэдчихвэл:
              Хоолны давс ихэдчихвэл энэ арга тус болно. Хоолоо болохоос өмнө зүсэм алим эсвэл талх хийгээд 5 минут байлгахад шорвог амт нь алга болно.

Хана тавилган дээр тань толбо тогтчихсон байна уу:
             Тостой гарын толбо ханан дээр тань тогтсон бол зүсэм цагаан талхаар үрэхэд хялбархан арилна. Харин чулуун тавцан дээр толбо тогтсон бол нимбэг тус болох юм. Үүний тулд нимбэгийг дундуур нь хувааж дээр нь давс цацаж түүгээр толботой хэсгийг үрэхэд л хангалттай
Мөнгөн эдлэл тань харлаад байна уу
             Хэрэв мөнгөн эдлэл тань харлаж байвал 5 минут орчим кетчупанд байлгаад цэвэр усаар угааж хаттал нь арчаарай. Ингэхэд өнгө нь сэргэсэн нь илт мэдэгдэнэ.
Товчийг сайтар бөхлөхийн тулд
             Бага насны хүүхдүүд тань хоорондоо ноцолдож хувцасныхаа товчийг тэсгээхгүй байгаа бол шүд цэвэрлэх зориулалттай утсаар товчийг нь хадаж өгөөрэй. Энэ нь жирийн утсыг бодвол илүү бат бөх байна.
Төмөр ээмэгний өнгийг алдуулахгүйн тулд
                Дэлгүүрээс саяхан худалдаж авсан ээмэгнийхээ өнгийг алдуулахгүйн тулд өнгөгүй хумсны будгаар будаарай. Одоо усанд хүргэсэн ч өнгөө алдахгүй.
Индүүний уланд юм наалдаж бохирдсон бол
                Индүүний ул бохирдсон бол цагаан цуугаар чийглэсэн даавуугаар арчих хэрэгтэй. Хэрвээ индүүдэж байсан хувцсанд тань шар толбо суусан бол сонгины шүүс түрхээд цаг хэртэй байлгасны дараагаар угаахад толбо арилах болно.
Хуушуур шарахдаа тос үсэргэж дуугаргахгүй байя гэвэл
                Үүний тулд хуушуурын махыг амталж бэлдмэгцээ махныхаа хэмжээнээс хамааруулан бага зэрэг хуурай гурил хийх хэрэгтэй
Шөлийг амттай болгоход хүйтэн ус чухал
                Махыг хүйтэн болон халуун усанд чанах нь ялгаатай. Хүйтэн усанд чанасан махны шөл өтгөн, амттай байдаг бол шууд халуун усанд хийж болговол амт нь сул үлбэгэр болдог байна. Хэрвээ мах шарж байгаа бол хэдэн зүсэм лууванг нэмж өгөөрэй. Ингэснээр хайруулын тавагт наалдаж түлэгдэхгүй байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5874
0 эможи
keyboard_arrow_up