Харшилтай хүмүүст шар будаа тустай
Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог. Дээхэн үед уг будааг “Амь аврагч Алтан будаа” хэмээн нэрлэж хүндэтгэн хэрэглэж ирсэн. Тэгэхдээ уг будаа нь зөвхөн шар биш харин цагаандуу, саарал бас улаан өнгөтэй ч ургаж байсан байна.
Шар будаа нь амин дэмийнхээ агууламжаар харшлын эсрэг байдаг тул элдэв төрлийн харшилтай болон ходоодны хэт мэдрэжтэй, үрэвсэлтэй зэрэг эмгэгтэй хүмүүст маш ач тустай хоол хүнсний төрөлд ордог. Тийм учраас хүний биенд маш амархан дасан зохицдог гэдгээрээ ч тодорхойлогддог. Шар будаанд 70% цардуул, 12-15% уураг, орлуулагдашгүй амин хүчлүүд, мөн өндөр хэмжээний тос өөх агуулагддаг, 2,6-3,7% тос өөх, 0,5-0,8% эслэг, 2% чихрийн агууламж, В1, В2, РР витамин буюу амин дэмүүд, фосфор, кали болон магни зэрэг хэрэгтэй бодисууд агуулагдаж байдаг юм. Шар будаа нь уургийн хэрэгтэй болон ашигтай агууламж сайн бөгөөд ач тустай амин хүчилүүд болох – третнин, валин, лейцин, лизин, гистидин мөн өөх тосны хүчил, микро болон бичил элэментүүд, ашигтай найрлагууд хүртэл агуулагдаж байдаг. Бусад төрлийн үр тариануудаасаа илүүгээр В амин дэмээр илүү бөгөөд фолийн хүчил нь хоёр дахин илүү байдаг, маханд агуулагдах фосфораас 1,5аар фосфорит илүү уг будаанд байдаг. Үргэлжлэл...