Тийм боломж хэр юм болоо?
Би нэг хүүтэй ганц бие ээж юм л даа. Одоо 25 настай. Хүү минь 4 сарын дараа хоёр ой хүрэх гэж байна. Жирэмсэн байх үед хүүгийн аав хаяад явсан. Тэр үеийг одоо бодохоор нэг л их уйлсан шөнүүд, уймарч дэн дун явсан өдрүүд санаанд буудаг юм. Харин одоо хүүгийнхээ аавыг үзэн яддаггүй, бас холбоотой ч байдаггүй. Надад алдсан нэг зүйл бий. Гадаадад сурч байсан болохоор жирэмсэн болоод сургуулиа төгсөж чадаагүй. Уг нь яг тэр жил хоёрхон шалгалтаа нөхөж өгөөд л төгсчих байсан юм.
Тэгсэн сургууль маань дараа нь чамд боломж байхгүй ээ хугацаа нь хожимдсон гэсэн. Дипломаа авч чадаагүй ч би хичээлдээ сайн байсан юм. Бас чамгүй хэлтэй боловч хэрэглэхгүй удахаар хэл маань мартагдах гээд байгаа ч юм шиг. Хөөрхөн хүүгийнхээ заяаг гомдоохгүй гэсэндээ би үүнд харамсахыг хүсдэггүй. Үр минь надад үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргал авчирсан. үргэлжлэл...