Аз жаргалтай гэр бүлийн нууц

2014 оны 7 сарын 11

Аз жаргалтай гэр  бүлийн нууцаас та бүхэнд хүргэж байна. Энгийн зүйлс хийж гэр бүлээрээ хамт өнгөрөөх цагийг бий болгож, хүүхдүүдээ баярлуулж, харилцаагаа сайжруулаарай.

1. Хоолны өмнө болон дараа алхах
Ээж аавын аль нэг нь оройн хоолоо бэлдэх хооронд нөгөө нь хүүхдүүдээ аваад ойрхон алхаж байгаад ирж болно. Мөн цаг орчмын дараа байвал хоолны шингэцийг сайжруулах ач холбогдолтой.

2. Бүжиглэх
Хүүхдүүдийнхээ дуртай дууг тавиад аян дээр нь хамтдаа бүжиглээрэй. Зочны өрөөний голд байх цайны ширээгээ холдуулаад зай гаргаж байгаад эхлээрэй. Хэрвээ хүүхдэд чинь сайн цээжилсэн бүжиг байдаг бол аав ээждээ зааж өгөхийг хүсээрэй. Хүүхдийн хөдөлгөөнийг гүйцэх гэж хичээх нь та хоёрт сайн дасгал болно.

3. Хамтдаа гэрээ цэвэрлэх
Тийм ээ, тэд жаахан учраас цэвэрлэхээсээ илүү гэрээ замбараагүй байдалтай болгодог. Гэхдээ боломж олгоорой. Гэр бүлийн бүх гишүүд оролцсон тэмцээн зохиож болно. Хэн олон хувцас эвхэх, хэн олон тоглоомоо хайрцаганд хийх, хэн хамгийн хурдан ороо хураах гэх мэт. Харин аав ээж хоёр бусад ажлаараа уралдахаа мартуузай. Тэдэнд та хоёрын уралдаан инээд алдмаар сонирхолтой, хөгжилтэй байх болно.

4. Зарим зуршлыг өөрчлөх
Хүүгээ ядарчихна гээд 3 давхар луу цахилгаан шатаар гардаг байсан бол одоо шатаар алх. Мөн дэлгүүрт ороод сагсан дотор суулгахын оронд гараас нь хөтлөөд яваарай. Охиндоо, хүүдээ одоо “Том охин, том хүү” болсон гэдгийг хэлж урамшуулбал тэд дуртай байх болно.

5. Зурагтаар гарч буй дасгалыг хамтдаа хийх
Өглөө, өдөр зурагтаар гардаг дасгалыг хамтдаа хийгээрэй. Бүрэн гүйцэд хийж чадахгүй байсан ч урамшуулан дэмжих нь чухал. Дасгал хийх цагийг сонирхолтойгоор нэрлэж өгвөл бүр сайн. “Гүнжийн дасгалаа хийцгээе”, “Ханхүүгийн цаг эхэлж байна” гэх мэт.

6. Тэдэнтэй хамт тогло
Хоолоо идсэний дараа хүүхдүүдтэйгээ 30 минут тоглох цаг гарга. Нуугдаж тоглох, айл гэр болж тоглох, жүжигчлэн тоглох гэх мэт алийг нь ч сонгож болно. Болж өгвөл хөдөлгөөн ихтэй, босч нааш цааш явдаг тоглоомыг сонгоорой. Сайн тоглож, түүндээ ядарсан хүүхэд оройд эрт унтаж, сайн амарч чаддаг. Мөн зуны улиралд малгайг нь усаар норгож өмсүүлээд тоглоомын талбай дээр муур хулгана болж тоглож болно.

7. Гэр бүлээрээ дугуй унах
Гэр бүлээрээ амралтын өдөр бүр дугуй унаж заншвал сайн. Дугуй түрээслэдэг газраас дугуйгаа авч болно. 30 минутын турш дугуй унахад л хүүхдэд болон чамд хангалттай дасгал болж чадна.

8. Гэр бүлийн дасгалын уралдаан зохиох
Ялагчийг том шагнал хүлээж байгааг дуулгаад тэмцээн зохио. 10 удаа дээсээр үсрэх, 10 метр зайд уралдах, уртын харайлт, цагирагт бөмбөг оруулах, гар дээрээ суниах гэх мэт. Энэ уралдааныг сард 1 удаа тогтмол зохиож хүссэн шагналыг нь өгч болно. Хүүхдүүд цаашдаа сайн хийж, шагналаа авахын тулд хичээж эхэлнэ шүү дээ.

9. Иог
/Хүүхдүүдэд зориулсан иог мэдээний линкийг тавина/ - аас харж байгаад хамт хий. Маш хялбархан.

10. Суниах
Өглөө сэрэнгүүтээ орондоо сайн суниах нь тухайн өдрийн эрч хүч, энергид сайнаар нөлөөлдөг. Гэр бүлээрээ өглөө сэрээд хамтдаа суниах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5759
0 эможи
keyboard_arrow_up