ТАНД ЗӨВЛӨХӨД: Амттай шорлог хэрхэн хийх вэ?

2014 оны 7 сарын 10

Та амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэх гэж байна вэ. Магадгүй салхинд гарах гэж байгаа байх. Тэгвэл сайхан амралтыг шорлоггүйгээр төсөөлөхөд хэцүү. Тэгвэл та хаа нэгтээгээс юугаар хийсэн нь мэдэгдэхгүй шорлог худалдаж авсанаас өөрөө хийж идвэл амттай шүү дээ.
Орц: Мах 2 кг /гахай, хонь./, сонгино, яншуй, гранат жимсний сок, майонез, лимоны хүчил,  амтлагч.
Бэлтгэх арга
-Махаа том томоор хэрчиж бэлдэнэ. Жижиг хэрчиж хийвэл шорлог шүүс багатай амт муутай болно. Шинэ мах байвал зохимжтой.
-Махаа бэлдсэний дараа яншуй хийнэ энэ нь шорлогонд таатай үнэр оруулах болно. Шинэ байхгүй бол хатаасаныг хэрэглэж болно.
-Сонгино жижиглэж хийж өгнө. Сонгино шүүс ялгаруулж амт оруулна. Тийм болохоор сонгиноо бага зэрэг нухаж өгнө.
-Үүний дараа махан дээрээ майонез болон гранат жимсний сок хийнэ. Майонезийг 250-300 гр хийнэ, сокийг 3-4 хоолны халбаганаас ихгүй хийж хутгана.
-Шорлог амтлагч хийгээд өөрийн сонирхлын дагуу улаан хар перец хийж амтлана. Мөн шарсан махны амтлагч гоё амт оруулдаг билээ. 1-2 хоолны халбага лимоны хүчил. Давс хийхгүй.
-Сайтар хутгаж хольсоны дараа сонгино цагиргаар хэрчиж нэмнэ.
-Үүний дараа паалантай саванд 4-6 цаг сэрүүн газар байлгана. Хэрэв яаралтай болгох шаардлагатай бол 1-1,5 стакан хийжүүлсэн ус хийж өгнө.
-Нарс модны цог дээр шарж болохгүй, жимсний модноос гаргасан нүүрсэн дээр хийвэл маш гоё болно.
-Мод шатаж дууссаны дараа цогон дээрээ 2-3 минут шор төмрөө халааж өгнө. Учир нь халаасан шор махнаас шүүс гаргахгүй.
-Ойр ойрхон махаа эргүүлж ойролцоогоор 30 минут шарж болгоно.
Болсон эсэхийг шорлогны өнгөөр мэднэ. Улаан хүрэн өнгө мах болсоныг илэрхийлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5739
0 эможи
keyboard_arrow_up