Уруулаа хэрхэн гоё харагдуулах вэ?

2014 оны 7 сарын 08

Уруул нь хүний бие болоод нүүрний зураглалд өчүүхэн зайг эзэлдэг ч нэн чухал арчилгаа шаарддаг эрхтэн. Зөөлөн, эмзэг уруулыг тасалгааны ургамалтай зүйрлэж болох юм. Тосны булчирхай, байгалийн төсөөлөл, арьсыг бодвол цөөн давхаргатай ч салсттай нилээд төстэй бүтэцтэй учир нөхөн сэргэхдээ амархан байдаг. Тиймээс арчилж тордолгүй уруулаа гомдоосон бол тэр таныг уучилж болох талтай. Үүний тулд уруулыг хэрхэн арчлах талаар дэс дараалсан мэдлэгтэй бол.
Байнга чийгшүүл
Уруулын бүс нь нүдний дараа хоёрт орох нүүрний хуурайшилтын бүс. Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юм уу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж бай. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно. Намар орой, өвөл тогтвортой уруулын будаг хэрэглэсний хэрэггүй. Түүний найрлага дахь зарим бодисууд уруулыг хатаадаг.
Уруулаа долоож, хазаж болохгүй
Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсэдсэнээр түүнийг хатааж, үрчийлгэн гэмтээдэг. Уруулаа долоомоор санагдсан үедээ өнгөгүй эрүүл ахуйн буюу “гигиенический”, “hygienisch”, “hygienic” гэсэн бичигтэй уруулын будгаар уруулаа будаж хэвш. Гэрийн нөхцөлд тийм уруулын будаг хэрэглэхгүйгээр бүлээн хар юм уу ногоон цайнд дүрсэн хөвөн, марлиар жин тавь.

Уруулаа гуужуул
Үхсэн эсийг гуужуулах ажиллагаа зөвхөн нүүрний арьсанд явагддаггүй. Уруулын энэ ажиллагаанд тусгай бодисыг хэрэглэдэг. Эдгээрийн найрлаганд гуужуулагч болон тэжээлийн бодис байх ба хэрэглэсэн тохиолдолд уруулыг угаах л хэрэггүй. Харин ийм бодис байхгүй тохиолдолд гэрийн нөхцөлд чийгтэй зөөлөн шүдний сойз юм уу ширүүвтэр даавуугаар урууландаа массаж хий. Үүний дараагаар уруулан дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.
Уруулаа зөөллө
Гөлгөр зөөлөн урууланд уруулын будаг сайн тогтдог. Ер нь ийм уруул будаггүйгээр ч гоё сайхан харагддаг. Гадагшаа гарах болгондоо эрүүл ахуйн гэсэн тодотголтой уруулын будаг, тосыг заавал түрхэж байгаарай. Хэрэв та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юм уу, эсвэл эрүүл ахуйн тосон дээрээсээ 10 минутын дараа /шингэсний дараа/ уруулын будгаа түрхэж бай. Мөн долоо хоногт 1-2 удаа урууландаа цөцгий эсвэл зөгийн бал, луувантай хольсон тосоор маск тавиарай.

Эдгээр 8 төрлийн уруулын будаг бүсгүй хүн бүрт байхад илүүдэхгүй. Учир нь өнгө болгон өөр өөрийн гэсэн шийдэмтгий, өхөөрдөм, дур булаам, секси төрхийг бүрдүүлдэг.

Буцлам улаан Унаж тусмаар дур булаам төрхийг улаан уруулын будаг бэлэглэнэ. Ийм өнгө ямар ч эмэгтэй хүний царайг тэр дор нь эрч хүчтэй харагдуулж чаддаг “галзуу” өнгө юм. Энэ өнгө таны уруул дээр шууд анхаарлыг татах учраас нүдээ тийм ч тод биш, бүдэг өнгөөр будаарай. Скарлет улаан уруул чинь л ганцаараа хараа булаах ёстой юм.

Жимсгэний ягаан Жимсгэний ягаан өнгө бол ягаан туяатай улаан өнгө юм. Энэ нь час улаан шиг хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин илүү гэнэхэн, сээтэгнүүр тэгсэн хирнээ яахаас ч буцахгүй омголон төрхийг танд бий болгоно. Хэтэрхий тод санагдаад байвал бүдэг ягаан өнгөөр нүдээ үл ялиг будаарай. Тэгвэл таны уруул тэгтлээ анхаарал татахгүй. Жимсгэний ягаан өнгө царайнд туяа татаж гэрэлтүүлж өгдөг.

Улбар Таны юу бодож байгааг мэдэж байна аа. “Юу гэж улбар шар уруултай болж байдаг юм!” Гэхдээ эхлээд туршаад үзээрэй. Гол түлхүүр нь хуурай, гялалздаггүй улбар будаг сонгох хэрэгтэй. Хэт их гялалздаг улбар өнгөтэй будаг нь хүмүүсийг үргээж орхино. Харин хуурай улбар өнгөөр будаад, тоорын ягаанаар хацраа өнгөлж, нүдэндээ натураль будалт хийвэл та хөгжилтэй бөгөөд цоглог харагдана.   

Чавганы хөх улаан Чавганы хөх өнгө их хатуу. Хатуу байх тусмаа хүсэл татам. Хатуу байх тусмаа онцгой. Хэр баргийн эрийг өмнөө сөхрүүлэх дэндү гэмээр ихэмсэг төрхийг бүрдүүлэхийг хүсвэл та энэ өнгийг сонгоорой. Цонхигор цайвар царайтай хүмүүст илүүтэй тохирно. Учир нь чавганы өнгө өөрөө хүйтэн тонтой юм.

Ялдам ягаан /саарал ягаан/ Саарал ягаан өнгийн уруулын будаг дулаан тонтой арьстай бүсгүйчүүдэд бүр сайн тохирно. Та дээр нь өнгөлөгч нэмээд эрч хүчтэй харагдаж болно. Эсвэл өнгөлөгчгүйгээр ялдам, зөөлөн харагдаж болох юм. Энэ өнгө өөрөө их зөөлөн учраас та нүдээ тодоор будаж болно.

Гэнэн ягаан Сахилгагүй бас sassy харагдуулах гэнэн ягаан өнгийн уруулын будаг таны доторх золбоолог хөгжөөн дэмжигч охиныг, эсвэл Playboy-ын одыг ил гаргаж ирэх болно. Ийм ягаан өнгө ямар ч арсанд тохирдог ба та илүү анхаарал татах төрхийг бий болгохыг хүсвэл ягаанаар , харин арай зөөлрүүлэхийг хүсвэл ягаан туяатай шаргалаар хацраа өнгөлөөрэй.

Тоорон уруул Тоорын өнгөтэй уруул таныг романтик бөгөөд залуулаг харагдуулна. Тиймдээ ч болзоонд явахдаа түрхэхэд яг тохирно. Жаахан улбар туяатай өнгөлөгчөөр хацраа өнгөлвөл таны уруулын өнгө түүнтэй уусч, таны царай бүхэлдээ нэг тийм “үнсээд авмаар” болохыг та харна. Үл ялиг боронзон гялалзуулагчтай өнгөлөгч, нүдний будагтай хослуулаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5617
0 эможи
keyboard_arrow_up