ТАНД ЗӨВЛӨХӨД: Супер хүнс-Улаан лооль

2014 оны 7 сарын 08

Улаан лооль эрүүл мэндэд маш хэрэгтэй ногоо гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ яг юунд ямар ашиг тустайг тэр бүр мэдэхгүй. Витамин С-ээр баялаг, калори багатай, тослог, холестролгүй гээд л энэ ногооны давуу талууд уртаас урт үргэлжилнэ. Нэг аяга улаан лоолийн шүүс юм уу эсвэл 150 грамм улаан лооль идэхэд та биедээ хэрэгцээтэй А,С.К витамин болон калиг нэг дор авах боломжтой. Үүндээс гадна тиамин, ниацин, витамин В6, магни, фосфор, зэс гээд хүний биед хэрэгтэй өөр бусад эрдэс бодис ч бий. Улаан лоольд агуулагддаг ликопен бол хорт хавдрын эсийн эсрэг хүчтэй тэмцдэгээрээ энэ ногоог үнэхээр супер хүнс болгодог. Зарим ногоог чанаж болгох тусам шим тэжээлээ алддаг бол улаан лоолийг чанасан ч хэрэгцээтэй витаминаа хадгалсаар байдаг учраас ямар ч хэлбэрээр хүнсэндээ хэрэглэж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5570
0 эможи
keyboard_arrow_up