Атаархуу зан хэзээ ч амжилтанд хүргэдэггүй!
Хүний зан араншингийн бас нэг учир дутагдалтай зан бол яах аргагүй атаархуу зан юм. Зарим хүмүүс энэ занг тодорхой хэмжээгээр байх ёстой гэж үздэг. Хэрэв энэ зан тодорхой хэмжээгээр байх ёстой юм бол зөв атаархах хэрэгтэй болов уу.
Ингээд атаархуу зангийн талаар товчхон дурьдвал:
Ер нь атаархуу зан яагаад төрдөг вэ?
• Ухамсар муутай бол,
• Ямар нэгэн юм дутагдаж гачигдсанаас,
• Чадвар муутайгаасаа болж,
• Эцэг эхийн хэн нэгэн нь энэ төрлийн зантай бол үр хүүхдэд нь удамших хандлагатай.
• Хор шартай зан нь хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн бол,
• Өөрийгөө үнэлдэггүй.
• Өөртөө итгэлгүй зангаасаа болж.
Ингэхэд атаархуу зан юунд хүргэдэг вэ?
• Амжилтанд хүргэдэггүй.
• Стресст оруулдаг.
• Өөрийн сайн талаа олж харж чадахаа больдог.
• Ямар нэгэн ёс бус зүйл хийх.
• Бусдын сайн талыг олж харж суралцахаасаа илүүтэйгээр яавал дээр нь гарах вэ гэсэн ядуу сэтгэлгээтэй болдог.
Тэгвэл атаархуу зангаас яавал ангид байж чадах вэ?
• Өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлж сур
• Бусадтай өөрийгөө хэт их харьцуулж бодох хэрэггүй.
• Хэн нэгэнд атаархахдаа гол нь бус харин хэн нэгнийг атаархтал амьдар.
Өрөөл бусдад атаархахынхаа оронд өөрийнхөө арчаагүй сул дорой байдалд дүгнэлт хийж, өөртэйгээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй.