Үрчлээний эсрэг хямд төсвөөр тэмцэцгээе
Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд үрчлээний эсрэг нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. Унтахаас 3 цагийн өмнө хийх халуун жин үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ. Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тосноос бага зэрэг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй давс хийгээд холино.
Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.
Өндөгтэй нимбэгний маск. Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.
Өндөг гурилны маск. Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
Дрожжны маск. 25 г дрожж аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.
Нимбэгний тослог маск. 6-7 г тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай.
Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.
Нүд.
Нүдний эргэн тойрны арьсыг онцгойлон арчлах хэрэгтэй. Нүдний доор хүнхэр үүсдэг нь нойр дутагдсанаас болдог. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог.
Зовхины хөх толбыг төмсний маскаар арилгаж болно.
Арилгасан түүхий төмсийг авч зутан болтол нь үрнэ. Бэлдсэн зутангаа марланд хийж ороогоод нүдэн дээрээ тавина. 15-20 минутын дараа марлаа авна.
Хэрэв нүдний доор “уутнууд” үүссэн бол ийм маск тавина:
Арилгасан төмс аваад зутан болтол нь үрнэ. 1 хоолны халбага төмсний зутангаа 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хамт сайтар хутгана. Дараа нь энэ зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана.
Хүйтэн цай. Үүгээр нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг нь угаана.
Луувангийн маск. Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.
Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн ( өрөөний температурт байгаа) цайгаар угаах нь маш сайн.
Ээдэмний маск. 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.
Батга арилгахын тулд 1 цайны халбага ургамалын тос аваад халаана. Дараа нь нүдний доорхи арьсан дээр зузаан түрхээд дунд хуруугаараа тосыг шингээхийн тулд дарж өгнө. Ингэж 15 минут байлгаад үлдсэн тосыг салфеткагаар арчина.
Ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм аваад дээрээс нь 1 цайны халбага сүү, цөцгийний аль нэгийг нэмээд марланд боож нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа хүйтэн цайгаар угаана.
Хатаасан укропны жин. 2 цайны халбага хатаасан укроп дээр хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавь. 20 минутын дараа авч болно.
Нүдний эргэн тойронд батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгай нүдэнд зориулсан тосыг хэрэглэх хэрэгтэй. Нүүрэнд түрхдэг жирийн тос түрхэж болохгүй. Учир нь нүдний доорхи арьс илүү нимгэн бөгөөд мэдрэмтгий. Харин тосыг арчиж түрхэхгүй харин хурууны үзүүрээр тогшиж түрхэнэ. 15 минутын дараа үлдэгдлийг нь салфетканд шингээж авна.
Нүүр болон нүдэнд бүх урьдчилсан арга хэмжээг авсны дараа л тосоо түрхээрэй.
Хөмсөг болон сормуус.
Сормуусаа сэвсгэр өтгөн харагдуулахын тулд эхлээд сормуусны будгаар будаад, дараа нь жаахан нүүрний пудрээр пудрдээд, дахиад сормуусны будгаараа будна. Туршаад үзээрэй.
Уруул.
Урууланд түрхэх маск. Сливочное масло (1 цайны халбага ) аваад бага гал дээр халаана. 0.5 цайны халбага какао нэмээд сайтар хутгана. Минут орчим буцалгаад өөр саванд хийнэ. Хөргөөд уруулан дээрээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь арилгаарай. Таны үнсэлт бүх эсрэг хүйстний хувьд амттай зүүд байх болно.
Урууланд ургамалын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно. 20-30 минут байлгаад арилгаарай.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж уруулан дээр чинь шалбархай байхгүй л бол шүү дээ. Ийм массажны дараа урууландаа зөгийн балан дээр гахайны өөх нэмсэн холимог түрхээрэй.Үүнийг өнжөөд нэг хийх ба 35-40 минут байлгаарай. Хэрэв өөх байхгүй бол тахианы өөх ч болно. Эсвэл зүгээр л зөгийн бал байхад болно.
Дух.
Хэрэв духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск тавьж болно. Бүдүүн ч биш нарийн ч биш дугуй зүсэм аваад духан дээрээ тавь. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш арчаарай.
Өндөгний цагааныг гурвантаа түрхэх. Эхний удаа түрхээд хатахаар нь ахиад түрх. Гурав дахь удаагаа түрхсэний дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно.
Эсгэсэн байцаа тавиад 10-15 минут болгоод дараа нь нүүрээ угаагаарай.