Оройн хоолондоо сонгинотой гахайн шарсан мах идвэл ямар вэ?
Эзэгтэй та оройн хоолондоо ямар хоол хийхээ бодож сууна уу? тэгвэл бидний бэлтгэсэн жор танд туслах болно.
Орц: * 300 грамм сонгино
* 50 грамм гахайн цул мах
* 2 грамм (1/3 цайны халбага)давс
* 1 грамм (1/4 цайны халбага) махны амтлагч
* 8 грамм (5/4 цайны халбага) шингэн жан
* 10 грамм (2 цайны халбага) сахар
* 30 грамм (2 шанага) ус
* 100 грамм (7 цайны халбага) ургамлын тос
* 20 грамм (4 цайны халбага) эрдэнэ шишийн цардуул
* 3 грамм (3/5 цайны халбага)вино
Хийх арга: 1. Сонгины хальсыг арилгаж нарийхан нарийхан хэрчинэ. Махаа мөн нарийхан хэрчиж давс, дарс ба эрдэнэ шишийн цардуул нэмж сайтар хутгана.
2. Ургамлын тосоо 180-200℃(355-390℉)болтол халаана. Махаа хийж 2-3 минут хуурч гаргаад, тосыг нь юүлнэ.
3. Хайруулын тавганд 50 грамм ургамлын тос үлдээж хэрчсэн сонгиноо хийж хуурна. Дараа нь ус, давс, мах амтлагч, шингэн жан, сахар хийж буцалган, усанд зуурсан эрдэнэ шишийн цардуулаар шөлөө өтгөрүүлэн, махаа нэмж хуурч хоол бэлэн болно.