ТАНД ЗӨВЛӨХӨД: Жижиг өрөөг зайтай харагдуулах аргууд

2014 оны 6 сарын 27

Интерьер буюу дотоод засал гэдэг нэг ёсны урлаг юм. Энэхүү урлагийг “амилуулагчи”д жижиг өрөөг хэрхэн зайтай, цэлгэр харагдуулах талаар зөвлөснийг интернэт хэмээх их “айлаас” хайж явсаар 5 зөвлөмж хүргэхээр шийдлээ. Санал нэгдэх эсэх нь хувь хүний асуудал ч туршаад үзэхэд бас гэмгүй санагдав. Ер нь бол жижиг өрөөний тавилга гэж байдаг бөгөөд ийм тавилгыг Япончууд хамгийн их үйлдвэрлэдэг гэнэ.  Ингээд дооррх зөвлөгөөг хүргэж байна.

  1. Ханын тавиур

Жижиг өрөөнд ханын тавиуртай байх нь зай талбайг ашиглах хамгийн энгийн бөгөөд хүртээмжтэй арга гэнэ. Ялангуяа тулгуур багана ханын хэсгээс урагш гарсан тохиолдолд тухайн баганын өргөнтэй тохирхуйц хэмжээтэй ханын тавиурыг хийж өгөх нь илүү багтаамжтай, зайтай харагдуулдаг байна. Гэхдээ тавиур нь богино бус уртавтар байх хэрэгтэй гэнэ.

  1. Хээ хуаргүй нэг өнгийн тавилга


Зай муутай гэрт онцгой содон өнгөтэй эсвэл угалзан хээтэй, эртний европын мэт тавилга тавих нь илүү давчуу харагдуулдаг аж.  Харин энгийн даруухан өнгөтэй, цэвэрхэн хийцтэй  авсаархан тавилга тавих нь зөв сонголт болдог байна.

  1. Буйдангийн дээд хэсэгт ханын цаг

Том гэрт ханын цагийг хаана ч өлгөж болох ч жижиг гэрт ханын цаг өлгөх зай зөвхөн буйдангийн дээд хэсэгт л үлддэг гэнэ. Тухайн хэсгийн зай хэтэрхий жижиг бус  учир тэнд цаг өлгөх нь  өөр газаргүй болоод байрлуулсан мэт сэтгэгдэл төрүүлдэггүй аж.

  1. Цайвар үүдний өрөө


Хаалгаар дөнгөж оруут бараан өнгөөр эхлэх нь харанхуйгаас гадна зочдод хөндий сэтгэгдэл төрүүлдэг учир жижиг өрөөнд үүдний хэсэг заавал цайвар өнгөтэй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Зөвхөн ханын цаас ч бус үүдний өрөөний тавилга ч цайвар өнгөтэй байх хэрэгтэй бөгөөд гадуур хувцас өлгөх хэсэгт толь байрлуулж өгөх нь тухайн хэсгийг илүү өргөн болгож харагдахад тусладаг байна.

  1. Хар, цагаан ариун цэврийн өрөө



Орон сууцны өрөө зай талбай багатай бол ариун цэврийн өрөө мөн жижиг байдаг бичигдээгүй хуультай. Тэгэхээр гэрийн салшгүй нэг хэсэг болсон энэ хэсгийг арай уужим болгож харагдуулахад өнгө танд туслах гэнэ. Цайвар эсвэл тод өнгөнөөс илүү хар, цагааны хослол ариун цэврийн өрөөг өвөрмөц бас өргөн харагдуулдаг тухай олж мэдэв. Хар өнгийн плитаг нэг хэсэг газар сонгох, эсвэл алаглуулах, бүүр ханын хэсгийг битүү хар плитагаар чимэглэж, цагаан өнгийн суултуур, ванныг сонгох нь илүү алслалтай харагдуулдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5083
0 эможи
keyboard_arrow_up