Танд сонирхуулахад: 20 насандаа бүрэн ойлгоогүй байдаг 20 зүйл

2014 оны 6 сарын 27

20 настнуудын бүрэн ойлгож ухаараагүй байдаг 20 зүйл:
1. Цаг хугацаа эргэж ирдэггүй гэдгийг
2. Авъяасаас гадна хичээл зүтгэлгүй бол амжилтанд хүрдэггүй гэдгийг
3. Өглөө эрт босвол ихийг амжуулж чадна гэдгийг
4. Сошиал медиад алдартай байх нь бодит амжилт биш гэдгийг
5. Утасаар ярих чадвар ажлаа амжуулах гол арга гэдгийг
6. Ажилдаа эрт ирж, оройтож явах нь чиний үнэлгээг нэмэгдүүлнэ гэдгийг
7.Хүмүүсийн юу хий гэхийг хүлээх хэрэггүй өөрөө санаачлагатай байх ёстой гэдгийг
8. Алдаа гаргасан бол хариуцлагыг өөрөө хүлээж сурахыг
9. Дургүй, хүсэхгүй зүйлдээ үгүй гэж хэлж сурахыг
10. Ямар ч үед өөрийгөө хүндэтгэх үзлээ хадгалах ёстой гэдгийг
11. Фэйсбүүк найзуудаас илүү бодит танилын хүрээгээ өргөтгөх нь ашигтай гэдгийг
12. Мэргэжлийн хувьд ахиж дэвших нь чиний байр суурийг тодорхойлно гэдгийг
13. Ухаалгаар ярианд оролцож чаддаг байхыг
14. Амьдралд танилын хүрээ, чиний сүлжээ хичнээн чухлыг
15. Үлгэр жишээ болгож шүтэж бишэрдэг хүнтэй байхын ач тусыг
16. Илүү их унших, түүний хэрээр чамд мэдэгдэхгүйгээр мэдлэг нэмэгддэг гэдгийг
17. Эрүүл байж, өөрийгөө анхаарч байх нь чухал гэдгийг
18. Хайртай хүмүүстээ түшиг тулгуур болох ёстой гэдгээ
19. Хүнд хэцүү даалгавар сорилт болохоос ял биш гэдгийг
20. Хэзээд шинээр эхлэх боломж, залуу нас байгаа гэдгээ мэддэггүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5074
0 эможи
keyboard_arrow_up