Зун хүүхдээ хаана амраах ёстой вэ?

2014 оны 6 сарын 26

7-р сарын 2-8-ны хооронд Монголын үндэсний 5-р Жембори болно. 13-17 насныханд
Хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог эцэг эх бүр алгуурлалгүй, алгасалгүй уншаарай.
Нисдэг үнэг агаарын нислэг, ATB дөрвөн дугуйт мотоцикл, Уулын дугуй Бэлдсэн бартаат зам, Хананд авиралт насны ангилалд тохирсон, Global Development Village нийгмийн хөгжлийн хотхон буюу насанд хүрэхэд юу хэрэгтэй вэ? гэх мэт хөтөлбөрүүд хүлээж байна.
Эцэг эхчүүд бидний хамгийн том асуудлуудын нэг нь яаж хүүхдээ САЙН ИРГЭН болгох байдаг. Бидний ирээдүй болон үлдэх, бидний үргэлжлэл болон амьдрах, бидний хийгээгүйг хийн эх орноо хөгжүүлэх, бидний тухай сайхан дурсамжуудыг хүүрнэн биднийг илүү урт орших “БОЛОМЖ”-той болгох үр хүүхдийнхээ төлөө санаа зовдоггүй хэн байх билээ.
Бид яаж тэднийг САЙН ИРГЭН болгох вэ? Би энгийн, дэргэд байгаа нэг санал танилцуулая!!!
Бид хүүхдээ хажуудаа байлгаж, тэднийг байнга хянах тусмаа л сайн иргэн болно гэж боддог. Магадгүй насан туршид нь хамт байх юм шиг санаж хийж байгаа үйлдэл, эс үйлдэл болгоныг нь хянаж тэдний хүссэн, эс хүссэн болгонд нь нөлөөлөх гэж хичээдэг шүү дээ. Хамгийн харамсалтай нь тэд бидэнтэй адилхандуу царай, төрөхтэй болохоос бидний адил ИРГЭН болдоггүй. Яагаад? Учир нь тэр хувь хүн. Тэр өөрийн хүсэл сонирхлоороо амьдрах эрхтэй ИРГЭН.
Танд сайн жимс хэрэгтэй болохоос зөв хэлбэртэй жимс хэрэггүй. Яг үүн шиг Танд сайн ИРГЭН болж төлөвшсөн хүүхэд л хэрэгтэй. Тэр хип хоп, рок, поп, R&B, алтернатив, К-поп сонирхдог байх нь чухал бишээ танд таны үргэлжлэл болох үр хүүхэд чинь ХҮН байх нь чухал байна.
Түүнийг яаж бий болгох вэ?
Ганц хариулт: Скаутын гишүүн болгож, скаутын зуслан цугларалтанд явуул.
Скаут гэж юу вэ?
1907 оноос дэлхий даяар түгэн дэлгэрч одоогоор НҮБ-д хүүхэд, залуучуудын чиглэлээр зөвлөх эрхтэй болтлоо хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан байгууллага болох скаутын холбооны зорилгод “нийгэмдээ байр сууриа эзэлсэн, бие бялдар болон оюун санааны өв тэгш хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд нь ТУСЛАХАД оршино” гэсэн байдаг. Тэд биднийг хүүхдээ хүмүүжүүлэхэд туслахыг хүсч байна. Тэд 100 гаруй жил яг үүнийгээ л хийж байгаа.
Монголд байгаа юу?
1991 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын скаутын холбоо одоо 21 аймаг 9 дүүрэгт 15,000 гаруй гишүүнтэй, эгнээгээрээ дамжуулан 40,000 гаруй хүүхэд залуучуудыг хөгжүүлж, хүмүүжүүлэн гаргасан Монгол дахь хүүхдийн хүмүүжлийн хамгийн том байгууллага болон хөгжсөн байна.
Тэд энэ жил 4 жилд болдог хамгийн том арга хэмжээ болох үндэсний Жемборигоо 5 дахь удаагаа хийх гэж байна.
Жембори гэж юу вэ?
Үгийг скаутын хөдөлгөөнийг үндэслэгч Баден Пауэл индианчуудын ахлагч нарын уулзалтыг нэрлэх Jamboree гэдэг үгнээс шууд хуулбарлан авсан нь одоо хүртэл олон улсад хэрэглэгдэж байна. Энэ бол хүүхдийн хөгжлийн ертөнц, хүүхдүүдийн өөрийгөө танихад зориулагдсан чуулган.
Жемборид юу болдог вэ?
Майханд амьдарч, өгөгдсөн материалын дагуу өөрөсдөө хоолоо хийж идэж байгаа 9 хүнтэй багийн гишүүдийн хувьд жинхэнэ амьдралын сорилт болдог. Хүүхдүүд өөрийгөө хэн бэ? Үеийнхнийхээ хувьд хаана нь явна вэ? гэдгээ салаа 9 хүүхэд, бүлэг 4 салаа, бүлгэм 4 бүлэг-ийн хүрээнд мэдэх боломж бүрддэг. Олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оюун ухаан, оюун санаа, бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгмийн төлөвшлийг хөгжүүлэх оролцдог.
Тэд таниас хамааралгүйгээр үе тэнгийхнийхээ дунд оршиж чадахын тулд ямар хүн байх, ямар зүйлийг ЗӨВ, БУРУУ гэж бодох ёстойгоо шууд хамаарал жемборийн үеэр гаргах үе тэнгийхнийхээ үйлдлээс-тайгаар ойлгох болно. Нэг үгээр нийгэм, амьдралын тухай төсөөллөө баг болж ажиллаж байгаа үеийнхнээсээ үйл ажиллагааны явцад суралцаж тэдэнтэй ИЖИЛээр сэтгэж, ЗӨВ төсөөлөн харах боломжтой болно.
Тэд хөгжилтэй тоглоом, дуу хөгжим, төрөл бүрийн төвлөрсөн арга хэмжээ, технологийн дэвшилтэй танилцахаас гадна баг хамт олны дунд өөрийгөө зөв хүн байж, зөв үнэлэгдэх анхны алхмаа туршиж, түүнийгээ баталгаажуулахын тулд тэмцэж, хөгжих болно.
Хэрхэн хүүхдээ САЙН ИРГЭН болгох вэ?
Дэлхийн скаутын хөдөлгөөний Монгол дахь албан ёсны гишүүн Монголын скаутын холбооны анхан шатны нэгжийн гишүүн болгох. Үүний тулд энэ жил болох Жемборид оролцуулан скаут болох хүслийг нь бадраах хэрэгтэй. Бид 107 жил дэлхий хүлээн зөвшөөрч, одоогоор хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн хөтөлбөр гэж хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг танд болон таны хүүхдэд санал болгож байна. Та хүүхдээ бүртгүүл. Бид бусдыг нь хийе.
Эцэст нь:
Таны хүүхэд багаар ажиллах чадвартай, нийгмийн давхраанаас үл хамааран хүмүүстэй зөв харьцдаг, ямар ч бэрхшээлийн өмнө сөхрөх бус гарах арга замаа хайдаг, бусдыг хайрлагч, байгаль орчинд ээлтэй, бие бялдар болон оюун ухааны өв тэгш хүмүүжилтэй иргэн болон хүмүүжих болно.
Та бүхэнд хүүхдээ ЗӨВ ИРГЭН болгон хүмүүжүүлэхэд тань амжилт хүсэе!
Энэ жил хүүхдийн оролцох ёстой хамгийн том арга хэмжээ болох үндэсний 5-р Жембориг 2014 оны 7-р сарын 2-8-ны хооронд зохион байгуулагч, 2017 онд Ази Номхон Далайн Бүсийн Жембориг эх орондоо зохион байгуулах Монголын Скаутын Холбоо.
Та хүүхдээ бүртгүүлэх болон илүү дэлгэрэнгүй асуулт асуух бол дараах утас, хаягаар хандана уу?
Утас: 324171
Web: www.scout.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5022
0 эможи
keyboard_arrow_up