Хайрын тухай тэд юу гэж хэлэв
Та хайрын тухай юу гэж боддог вэ? Хайр гэдэг бол хамгийн агуу зүйл бөгөөд асар өргөн утга, агуулгатай юм. Тиймээс хайрлахад хязгаар гэж байдаггүй. Харин олны танил хүмүүс ХАЙРЫГ юу гэж боддог бол? Тэд өөрсдийнхөөрөө тодорхойлж байна…
Далай аварга А.Сvхбат: Хайрын хүч намайг далай аварга болгосон.
Мастер vсчин Д.Одонгоо: Хайр асаж буй бамбар шиг.
Сумоч Ама Д.Бямбадорж: Хайр харцнаас харц руу нисдэг шувуу.
МУГЖ С.Жавхлан: Хайр хvн тєрєлхтний харилцааны хамгийн нандин утас.
Топ модель Г.Уранцэцэг: Эрх чөлөөгүй хайр дурлал утгагvй.
Дасгалжуулагч Т.Үйтvмэн: Хайрыг цагт нь хайрла.
Мисс Б.Гантогоо: Хайрын далай дурлалаас эхтэй.
Олимпийн мөнгөн медальт О.Гvндэгмаа: Хайр vнэ цэнэтэй байж амьдралыг утга учиртай болгодог.
Шинэ vе продакшний жvжигчин Г.Ундармаа: Хайрлавал амьдарна, амьдарвал хайрлана.
Дуучин Ж.Алтанцэцэг: Хайр л зовлонг мартуулж, гунигийг үргээх увидастай.
Мисс М.Сэлэнгэ: Хайр ч, амьдрал ч итгэлгvй бол шарласан навч адил.
Маск продакшний жvжигчин Ж.Мөнхсайхан: Хайртай байна гэдэг зөвхөн тэврэлдэж, vнсэлцэхийн нэр биш.
Номин талст хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмөрөн: Хайр дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж байвал сайхан.
Жvжигчин Чапи: Vнэн хайрыг хэлэхээс эмээдэг.
Жvжигчин, хөтлөгч Т.Өөдөө: Дурлал эрх чөлөөтэй байх ёстой.
Маск продакшний жvжигчин Н.Баярмагнай: Өөрийнхөө хайрыг өмчлөх эрхтэй.
УДЭТ-ын жvжигчин Г.Урнаа: Чи минийх, би чинийх гэж боддог бол хардахгvй байх нь хайргvйн шинж.
Жvжигчин Н.Цэнд-Аюуш: Дурласан хvндээ итгээд ирэхээр жинхэнэ хайр соёолж эхэлдэг.
МУГЖ дуучин Д.Энхзул: Хайр бол зvрхнээс ундарч зvрхэнд дамжих урсгал.
УИХ-ын гишvvн З.Алтай: Хайр шунал тачаалаас алс байдаг.
МУГЖ И.Одончимэг: Хайрыг хайраар тэтгэх тусам аз жаргал цэцэглэдэг.
Харин та хайрыг юу гэж тодорхойлох вэ?