Үйлдвэрийн тараг хүүхдэдээ өгөхөөс зайлсхийгээрэй

2014 оны 6 сарын 22

Бидний хүүхэддээ байнга идүүлэх гэж зүтгэдэг үйлдвэрийн тарагний талаар таагүй мэдээлэл тархаж эхэллээ. Энэ талаар хүнсний салбарын мэргэжилтэн болох Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэн олон нийтэд ил болгов.

Тухайлбал, бидний хэрэглэж заншсан янз бүрийн савлагаатай тараганд таван нэр төрлийн хүнсний нэмэлтийг нэмдэг байна. Ингэхдээ “MNS САС-1922007” стандартын 4.2.1.13.2 буюу нярай болон бага насны хүүхдэд  өгөхийг хориглосон хүнсний нэмэлтийг нэмдэг аж. Гэтэл эцэг, эхчүүд дээрх хүнсний нэмэлттэй тарагийг хүүхдүүддээ л өгдөг. Нэг ёсондоо хориглосон хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ өгч байна гэсэн үг.

Дотоодын үйлдвэрлэгчдийн тараганд хийж байгаа хүнсний нэмэлт нь Е-440 пектин гэдэг бодис байдаг байна. Мөн Е-451 фосфорын хүчлийн давсыг нэмж хийдэг аж. Аливаа бүтээдэгдэхүүнийг өтгөрүүлэх, нөөшлөх буюу хадгалалтын хугацааг нь уртасгахын тулд Пектинийг хийдэг . Харин фосфорын хүчлийн давсыг сүүн бүтээгдэхүүнд хэрэглэдэггүй ба зөвхөн мах болон гурилан бүтээгдэхүүнд нөөшлөх буюу хадгалалтын хугацааг уртасгах зориулалтаар хэрэглэдэг. Олон улсад голцуу синтетик аргаар гаргаж авсан будагч, тогтворжуулагч химийн гаралтай бодис гэж үздэг аж. Гэтэл манайд  Е-451 фосфорын хүчлийг хатаамал шар сүү, бяслагаас бусад шар сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тосонд хэрэглэхээр заажээ. Үүрэг нь болохоор хүчлийг зохицуулагч, чийг баригч. Пектинийг гэхэд л зөвхөн жимсэнд хэрэглэхээр заасан байхад сүүн бүтээгдэхүүнд хэрэглээд явж байх жишээтэй.

Тэгэхээр жимсэнд хэрэглэхэд зориулагдсан бодисыг сүүн бүтээгдэхүүнд хэрэглэд явж байна гэсэн үг.

Угтаа бол сүү, сүүн бүтээгдэхүүн, тараганд глицериний зицатил буюу дарсны тосны хүчлийг хэрэглэж болдог байна. Код нь 172д. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид урд зүгийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүнийг зевшөөрөөгүй нэмэлтийг хольж хийж буй талаар мэргэжлийн хүн хэлж байна. Сүүлийн үед  ундааны үйлдвэрүүд сүү, сүүн бүтээгдэхүүн тараг үйлдвэрлэдэг болсон. Тэдэнд сүү, тараг үйлдвэрлэх технологи нь амархан байгаа учраас энэ төрлийн бизнесийг хийдэг байна. Тодорхой хэлбэл, ундаа хийдэг автомат найрлага дээрээ давхар хийчихдэг аж. Орцын тухайд хуурай сүү импортоор авчирч усаар сэргээгээд дотор нь хүнсний нэмэлт хийж хадгалалтын хугацаанд зохицуулалт хийж савлаад зарж байна. Гэтэл энэ байдлаар цааш явбал 10 жилийн дараа ямар суурь өвчлөл, хүний биед сөрөг нөлөөтэй өөрчлөлт гарахыг үгүйсгэх аргагүй. Жишээлбэл, тарагны хадгалалтын хугацааг уртасгах, исэлтийг тогтворжуулах зорилгоор ашигладаг хүнсний нэмэлт хүний ходоодны аминлаг, хүчиллэг эсийг байхгүй болгохгүй гэх баталгаа алга. Энэ асуудалд ч манай хоол судлалын байгууллагууд маш муу ажиллаж байгаа талаарч энд дурдъя.

Тухайлбал гүзээлзгэнэтэй, банантай тараг гэж байна. Монголд банан ургадаггүй. Тэгэхээр ерөөсөө л хүнсний нэмэлт хийх замаар хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж байгаа л нэг хэлбэр. Тиймээс үйлдвэрийн тараг гэхээсээ илүү органик тарагийн хэрэглэвэл иргэдийн эрүүл мэндэд илүү тустай болоод байна.

Мөн аливаа бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн явцдаа ямар байгаа талаар иргэд төдийлөн сайн мэддэггүй. Уг нь хэрэглээний боловсрол өндөр байх тусам үйлдвэрлэгчдийг зохих стандарт хуулиа дагаж мөрдөхийг шахаж шаарддаг. Гэтэл өнөөдөр хэрэглэгчийн боловсролын төвшин муу байгаагаас маш олон төрлийн нэмэлт хольцтой бүтээгдэхүүнийг сав баглаанд нь хууртаж худалдаж авч байна.

Тиймээс бид амаараа орж буй хүнс бүртээ анхаарал болгоомжтой хандах цаг болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4769
0 эможи
keyboard_arrow_up