ТАНД ЗӨВЛӨХӨД: Амралтын өдрийн амттан-шоколадтай кекс
							 2017 оны 6 сарын 17						
						
					
Орц:
150-200 гр масло
1 аяга гурил
1/2 аяга како
1аяга элсэн чихэр
45 гр ус
200 гр шоколад
2 өндөг
1/2 жижиг халбага хөөлгөгч (backing powder)
Шоколадны крем
1/2 Сүүн крем (whipping cream)
100 Гр шоколад
1 том халбага элсэн чихэр
өтгөх шоколадны крем
3/4 аяга сүүн крем (whipping cream)
100 гр шоколад
Хийх арга:
- Жижиг саванд масло хийгээд хайлуулсны дараа ус, шоколад, элсэн чихэрээ хийж зөөлөн гал дээр сайн хайлуулна. маш анхааралтай хайлуулахгүй бол ус тос 2 ялгарвал онцгой болно.
- Бүрэн хайлсны дараа галаа салгаж 10 минут хөргөнө.
- Өндөгөө зүгээр хутгаад зуурмаг дээрээ өндөгөө хийж сайтар хутгасны дараа Какао болон гурилаа шигшихдээ хөөлгөгчөө бас хамт шигшээд нэмнэ.
- Урьдчилан халаасан 170-180С зууханд 50 минут жигнээд гаргана.
- Кремээ бэлтгэхийн тулд сүүн крем ээ сахартайгаа холиод миксерээр сайн хутгаад дээрээс нь хайлуулсан шоколадаа хийж зөөлөн хутгана.
- Өтгөх крем ээ хийхдээ шанаганд сүүн крем, шоколадтайгаа зөөлөн гал дээр хутган хайлуулаад хөргөгчинд 30 минут байлгасны дараа хэрэглэнэ
- чимэглэхдээ өөрсдөө хүссэнээрээ чимэглэнэ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								4765
								
								
							0 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр