Зусланд амрахдаа юу юу авч явах вэ
Найзууд аа та нар зуслан явах гэж байна уу? Олон найзуудтай болж цагийг зугаатай өнгөрөөхөөр яарч байгаа бол юу юу авч явахаа сайтар тэмдэглээд бэлтгэлээ сайн базаагаарай. Ингээд Амука нь хүүхдийн зусланд юу юу авч явах тухай зөвлөж байна.
1.Хувцас
-малгай (саравчтай болон хөнгөн даавуун)
-бандан алчуур
-өмд, жийнс
-нимгэн “хальсан” хүрэм
-зузаан дулаан цамц
-сорочкон цамц
-шорт
-биеийн тамирын хувцас
-футболкнууд
-дотуур хувцас
-оймс
-борооны цув
-Охидуудад шаардлагатай бусад зүйлс болон унтлагын хувцас
Оймс болон дотуур хувцсаа ахиухан авахаа бүү мартаарай. Мөн цахилгаан түгжээтэй халаастай хувцас зусланд тохиромжтой байдаг (мөнгө, гар утас зэргээ хийхэд). Цаг агаарын урьдчилсан мэдээг анхаарч судлах хэрэгтэй юм шүү.
2.Гутал
Углааш, сандаал, пүүз зайлшгүй хэрэгтэй ба бүжгийн тэмцээнд орох төлөвлөгөөтэй хөвгүүд брюк, ботинкаа авч яваарай.
3.Ариун цэврийн хэрэгсэл
-Далай, нуур, гол дээр байдаг зуслан руу явж байгаа бол том нимгэн алчуур.
-Саван
-Шампунь /Нэг удаагийн ууттай нь дээр/
-Шүдний оо
-Шүдний сойз
-Нойлын цаас, салфетка , нусны алчуур, гарны алчуур, нойтон салфетка хэрэгтэй.
-Нарнаас хамгаалах хэрэгсэл: нүдний шил, нарнаас хамгаалах тос
-Шумуулны эсрэг тос. Ялангуяа гадаадад амрахаар явж байгаа бол сайн тос авч явах хэрэгтэй: “гадаадын” шумууланд хазуулахад хүчтэй харшил өгөх нь элбэг байдаг шүү. Харшлын эсрэг тос ч хэрэг болно.
-Хумсны хутга.
-Ойр зуурын эмнүүд. Ямар тохиолдолд юу уухыг бичиж өгөх, хэрэг болбол зуслангийн эмчид үзүүлж байж уугаарай гэж захих.
4.Бичиг баримт
-Гэрчилгээ
-Эмнэлгийн магадалгаа
-Анкет. Зарим зуслан хүүхдийн архаг өвчин, харшилтай эсэх, сонирхол, бусад хувь хүний зан чанаруудыг нь мэдэх зорилгоор анкет бөглүүлдэг.
-ЭМД – ын гэрчилгээний хуулбар
-Амрах эрхийн бичиг
-Хилийн чанад руу явж байгаа бол эцэг эхийн зөвшөөрөл хэрэг болдог.
-Үзэг, харандаа, дэвтэр
-Ном унших дуртай хүүхэд унших номоо авч явахаа мартахгүй биз.
-Өөрийнх нь адал явдал бүхий цөөн хэдэн фото зураг (шинэ найзууддаа үзүүлнэ).
5.Бусад эд зүйлс
-Тоглоом наадгай – хаяхад хайран биш байхаар тоглоомнууд.
-Багт наадамд хэрэглэх хөгжилтэй хэрэгслүүд
-Галт тэргээр явах бол нэг удаагийн аяга, халбага сэрээ, хог хийх уут.
Бэлдсэн зүйлсээ хийж явах цүнх саваа эртхэн шалгаж бэлдээрэй. Тоос шороог нь арчиж цэвэрлээд цахилгаан оёдол зэргийг нь шалгах. Оосор бүч бариул зэргийг нь шалгаж бэхлэх. Нэр хаягаа дээр нь наах.