ТАНД ЗӨВЛӨХӨД: Шумууланд хазуулахгүй байх арга

2014 оны 6 сарын 21

Зусланд гардаг бас шумуултай “тэмцдэг” улирал эхэлсэн учраас ээжүүддээ нэг хэрэгтэй зөвлөгөө хуваалцья
~~Шумуулны “хавх” хийх арга~~
Хэрэгтэй зүйлс: 1аяга ус, 1/4 аяга бор сахар, 1гр исгэгч буюу данбаоли, 1ш 2литрийн ундааны сав
1. Ундааны савыг дундуур нь хувааж зүснэ
2. Халуун усанд бор сахраа хутгаж уусгаад хөргөнө. Сахартай усаа зүссэн савандаа хийнэ.
3. Исгэгчээ нэмж хийнэ. Хутгаж болохгүй! Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл үүсч шумуулнуудыг “өөртөө татна”
4. Ундааны савны дээд хэсгийг доош нь харуулж уусмалтай савандаа юүлүүр маягтай тавиад хүсвэл скочоор наагаарай
5. Уг саваа дээд хэсгийг нь нээлттэй үлдээж хар зүйлээр/цаасаар ороогоод өөрсдийнхөө байнга байдаг гэрийнхээ хэсгээс хол тавиарай.
Савтай бэлдмэлээ хоёр 7хоног тутамд сольж тавина. Заавал бор сахар гэлгүй байгаа сахраа ашиглахад болно, мөн 14 хоног гэлтгүй 7хоногт нэг солиод байвал илүү хүчтэй байдаг байх гэж бодож байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4725
0 эможи
keyboard_arrow_up