Олны танил бүсгүйчүүдийн дунд моодонд орж буй үс засалт

2017 оны 9 сарын 02

Олны нүдэнд ил байдаг, нэр алдарт хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ямар үс засалтыг сонгож, гоо сайхандаа анхаардаг юм бол? Хамтдаа дараах мэдээллээс мэдэж авцгаая. 

Үсээ доор боох

Урт үстэй бүсгүйчүүд үсээ доор боож, намирсан үсээ бусдад харуулахыг зорьдог аж. Жүжигчин Аманда Сейфрид болон Рози Хантингтон-Уайтли нарын аль алинд нь энэхүү үсний засалт зохиж байгаа биздээ? Хэрэв та үсээ урт харагдуулахыг хүсч байвал уг засалтыг туршаад үзээрэй. 

Үсээ дээр боох

Эрч хүчтэй, дэгжин, мөн залуухан харагдуулах үсний засалтыг мөнхийн залуу загвар өмсөгч Хейди Клум болон дуучин, жүжигчин Женнифер Лопез нар сонгожээ. Энэ нь баяр ёслол болон өдөр тутмын амьдрал гэлтгүй аль алинд нь төгс зохицож, халуухан харагдуулдаг байна. 

Доор шууж боох

Энэ нь богино үстэй бүсгүйчүүдийн сонголт юм. Яарч, сандарсан үед үсээ хумиж, ороодог бол, чухал үдэшлэг, ёслолын үеэр цэвэрхэн янзалж, шууж боодог байна. Тийм ч учраас жүжигчин Николь Кидман үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз? 

Дээр шууж боох

Нүүрний хэлбэрийг илүүтэй тодотгож, цэвэрхэн атлаа хүчирхэг харагдах энэхүү үс засалтыг олны танил бүсгүйчүүд бүгд сонгохыг эрхэмлэдэг. Үсээ дээш шуух нь маш хялбар байдгаас гадна, энэхүү үс засалтаар гоёж, үдэшлэг цэнгүүнд оролцоход хамгийн тохиромжтой юм. 

Үсний дээд хэсгийг хавчиж боох

Үсний дээд хэсгийг хавчиж, боох нь эмэгтэй хүн бүрт сайхан зохидог. Гэхдээ үс нь хэт урт бол, бага зэрэг төвөгтэйгөөс гадна, эвгүй харагдуулах нь бий. Сонирхуулж хэлэхэд жүжигчин мэргэжилтэй бүсгүйчүүдийн хамгийн ихээр сонгодог үс засалт нь дээд хэсгийг хавчиж шуух гэнэ шүү. 

Үсээ арагш хавчих

Үзэсгэлэнтэй жүжигчин Анжелина Жоли  болон Английн гүнж Кейт Миддльтон  нарт уг үс засалт үнэхээр сайхан зохиж байгааг та харж байгаа биз ээ. Намбалаг болон тансаг, эрхэмсэг төрхийг илтгэх энэхүү үс засалт эмэгтэйлэг байдлыг илүү их тодотгож, үзэсгэлэнтэй харагдууллаг байна. 

Үсээ хажуу тал руу нь сүлжих

Үсээ сүлжих моод энэ жил эргэн иржээ. Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман болон реалити шоуны од Ким Кардашьян нар уг үс засалтыг сонгох болжээ. 

Үсээ сул тавих

Олны танил бүсгүйчүүд гадуур явах болон улаан хивсний ёслолд оролцох үедээ үсээ сул тавих нь бий. Энэ нь тэднийг энгийн атлаа эрхэмсэг харагдуулдаг аж. 

Үсээ нэг тал руу нь унжуулах

Үсээ сул тавилгүй, нэг тал руу нь унжуулах нь дэгжин, дур булаам харагдуулдаг. Нэрт дуучин Шакира , жүжигчин Жессика Альба  нар энгийн хэрнээ эрхэмсэг харагдахыг хүсдэг бөгөөд тэдэнд энэхүү үс засалт зохиж байгааг та доор зурганаас харж байгаа биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46615
0 эможи
keyboard_arrow_up