Өглөөний хоол сурлагад нөлөөлдөг

2017 оны 8 сарын 29

Газар дундын тэнгисийн, Балтийн, Финляндын хоол хүнс бага ангийн сурагчдад мэдээллийг хүлээн авч тогтооход нь сайнаар нөлөөлдөг гэж European Journal of Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд бичжээ.

Зүүн Финляндын Их сургуулийн эрдэмтэд хоол хүнсний чанар ба оюун ухаан хоёрын холбоог тогтоохыг оролдсон байна. Тэдний судалгаа, зарим нэг хүнсний бүтээгдэхүүн уншин тогтоох чадварыг дээшлүүлдэг болохыг тогтоосон байна. Судалгаанд 6-8 насны 161 хүүхдийг хамруулжээ. Тэд бүгд нэгдүгээр ангийн сурагчид байв. Мэргэжилтнүүд  хооллолт ба сурлага хоёрыг нь эхний гурван жилд нь ажигласан байлаа.

Газар дундын тэнгисийн, Балтийн ба финийн хоол хүнс нь унших хурд ба текстийг ойлгоход нь тусласан байнаа. Энэ  гурван хоол нь их хэмжээний жимс, ногоо, загас зэргийн өөх тос багатай бүтээгдэхүүн бүтцэд нь байдаг. Улаан мах, сахар нь уламжлалт барууны хоолыг бодвол бага юм.

Хоолны чанараас гадна бага ангийн сурагчдын унших, ойлгох дадлага суухад нь гэр бүлийнх нь нийгмийн статус, хөдөлгөөн эсвэл илүүдэл жин зэрэг нөлөөлдөг ажээ. Үүнээс өмнө Британийн эрдэмтэд  өглөөний хоол иддэггүй хүүхэд байнга өглөөний хоолтой хүүхдээ дундажаар хоёр дахин их хоцрогдолтой гэж тогтоосон  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46437
0 эможи
keyboard_arrow_up