Фитнессээр хичээллэхийн өмнө кофе ууж болохгүй
Дасгал сургуулилалтыг үр дүнгүй болгодог зүйлсийг хүргэж байна.
Унтлагын цагаар дасгал хийж болохгүй
Хүн хангалттай унтаж амарснаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлдэг. Ажлын ачаалал, амьдралын хэв маягаас шалтгаалан нойр муутай явах нь зүрхний хэмнэлийг хурдасгаж, илүү их ядрааж, тогтворгүй байдал үүсгэдэг. Ингэснээр хэт хурдан ядаргаанд ордог байна. Тиймээс оройн 18.00 цагаас хойш дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
Ширхэгийн бүтээгдэхүүн идэх хэрэггүй
Дасгал хөдөлгөөн хийхийн өмнө хүссэн бүхнээ идэх нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа ширхэглэн савласан хоолноос татгалзах хэрэгтэй. Учир нь үүнийг шингээхэд танд 2-3 цаг, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд түүнээс ч их хугацаа шаардагдана. Тиймээс фитнессээр хичээллэж байгаа үедээ ширхэгийн бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.
Кофе уусан бол дасгал хөдөлгөөнөөс татгалз
Дасгал хийхийн өмнө ганцхан аяга кофе уух хүсэл төрвөл үүнийг хийх хэрэггүй. Учир нь кофе хүний биеийн энергийг нэмэгдүүлдэг боловч ачаалал даах чадварыг багасгадаг.