Сайхан амьдрах энгийн зөвлөгөө
1. Битгий үзэн яд. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн шүү дээ. Тиймээс хэн нэгнийг үзэн ядаж байснаас өөрийнхөө зүрх сэтгэлийг чөлөөлж тайван байсан нь дээр шүү дээ.
2. Бүү санаа зов. Санаа зовлоо гээд амьдрал сайжрахгүй. Бүх зүйлийг болно бүтнэ гэсэн өөдрөг сэтгэлээр харж байгаарай.
3. Энгийнээр амьдар. Хэн нэгнийг дуурайж, хэн нэгэн шиг болох гээд хэрэггүй. Зүгээр л чи өөрийнхөөрөө энгийн байхад л болно.
4. Багахан ч гэсэн нарги. Өөрийнхөө дотоод эрх чөлөөг мэдэрч хааяа ч гэсэн зугаацаж цэнгэх хэрэгтэй. Энэ нь таны стрессийг тайлах болно.
5. Үргэлгж инээмсэглэ. Инээмсэглэл бол үнэ төлбөргүй мөртлөө хамгийн сайхан гайхалтай бэлэг юм шүү дээ. Хүн бүхэнтэй инээмсэглэж харилцвал амьдрал илүү сайхан гэдгийг мэдрэх болно.
6. Хэн нэгэнийг хайрла. Хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлана гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал мөн билээ.
7. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хий. Сэтгэлээс гарсан бүхэн сэтгэлд хүрч, зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрлэг гэдэг үгийг санаж яваарай.