Ашигтай 10 зөвлөгөө
Та бүхний амьдрал ахуйд үнэлж баршгүй тус хүргэх энгийн атлаа ашигтай зөвлөгөөг хүргэж байна.
1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн бялууг ч бас ингэж зүсэхэд хялбар байдаг. Бялууг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.
2. Байхуу цайг амттай болгохын тулд хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.
3. Төмсийг хальстай нь чанавал витамин 75 хувь, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70 хувь, хэрчиж чанавал 35-50 хувь хадгалагддаг. Харин төмсийг жигнэвэл витаминаа хамгийн их хадгалж үлдэнэ.
4. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.
5. Хутга сэрээг (хуучин эсвэл зэвэрсэн) түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.
6. Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхвэл, эсвэл элсэн чихрээ хэрчсэн махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.
7. Өрөөнөөс будагны үнэрийг хурдан гаргахын тулд хэд хэдэн газар давстай ус тавина.
8. Хөөрүүлсэн сүүг гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийх хэрэгтэй.
9.Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.
10. Өмдний нугалаасыг удаан хадгалахын тулд дотор талаас нь нугалаасыг дагуулан савандаж байгаад индүүдээрэй.