Хуучин гэрэл зургийг гар утсаараа сканердах боломжтой
Google компани шинээр "PhotoScan" хэмээх аппликэйшн iOS болон Android систем дээр зориулж гаргалаа. Энэ аппликэйшны үндсэн зориулалт нь таны хуучин зургийг чанарын өндөр төвшинд "сканердаж" фото зураг болгож хадгалах чадвартай аж. Түүнчлэн та сканердаж авсан зургуудаа Google Photos дээр байрлуулж хэзээ ч алга болохгүй найдвартай газар хадгалах боломжтой гэсэн шүү. Бид фото хальс эсвэл цаасан дээр байгаа зургийг шууд утасны камераар авах үед гэрэл ойх , бүрсийх гэх мэт хүндрэлүүд гардаг байсан. Тэгвэл Google - ын хөгжүүлж гаргасан PhotoScan огт тийм асуудал үүсгэхгүй хялбараар авах боломжтойгоор хийгдсэн аж.
Ашиглах арга барил нь маш хялбар бөгөөд эхлээд PhotoScan аппаа ажиллуулаад сканердах гэж байгаа зураг дээрээ чиглүүлнэ дэлгэц дээр дөрвөн булан дээр цэг гарах ба тэдгээр цэгүүдэд камераа шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр дөрвөн цэгүүдэд камераа шилжүүлсний дараагаар таны зургийг амжилттай хөрвүүлэх учиртай.
Ашиглах заавар GIF