Гэрийн нөхцөлд хийж болох 5 төрлийн гуужуулагч
2017 оны 8 сарын 16
Дөнгөж төрсөн хүүхдийнх шиг зөөлөн, толигор, өө сэвгүй арьстай болмоор байна уу? Тэгвэл дараах 5 төрлийн скрабыг гэрийн нөхцөлд хийж арьсаа гуужуул. Гадны нөлөөлөөс болж хатуурч, үхэжсэн арьсны эд эсийг унагааснаар түүний цаана нуугдаж байсан шинэ арьс гарч ирнэ.
Арьсаа шинэчил: Гэрийн нөхцөлд хийж болох 5 төрлийн гуужуулагч
Тиймээс тогтмол скраб хэрэглэдэг бүсгүйчүүдэд хөгшрөлт удаан явагддаг юм. Танд өдөр тутам хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнүүдээр байгалийн гаралтай гуужуулагч хийх аргуудыг заая.
Элсэн чихэр
Элсэн чихэр бол арьс шинэчлэгч шилдэг бүтээгдэхүүн. Сахар нь арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулж, дээд зэргийн зөөлөн, шинэ арьсыг цаанаас нь гаргаж ирдэг. Элсэн чихрийн скрабууд дэлгүүрт зарагддаг боловч, хүсвэл өөрийн гараар ч хийж хэрэглэж болох юм.
200 гр элсэн чихэр, 200 гр глицерин, эсвэл өөр төрлийн тосыг хооронд нь холино. Хэрэв арьсаа гуужуулахынхаа хажуугаар эмчилмээр байвал зуун настын гел (aloe vera gel)-нээс хэдэн дуслыг хийж болно. Мөн сайхан үнэр оруулмаар байвал хэдэн дусал эфирийн тос нэмээрэй. Бүх найрлагыг сайтар холиод, гаран дээрээ бага зэргийг авч байгаад нүүрэндээ тойрог хэлбэрээр массажилж түрхэнэ. 5 минут хиртэй байлгаж байгаад угаа. Элсэн чихрийн бкраыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биендээ түрхэж болно. Гол нь элсэн чихэр, тос хоёрынхоо хэмжээг тэнцүү байлгах нь чухал.
Овъёосны каш
Овъёосны каш бол гуужуулагч болгож ашиглаж болох бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн. 3 цайны халбага каш, 1 цайны халбага зөгийн бал, ¼ цайны халбага алимны цитроныг нэг аяганд хийж холь. Энэ наалдамхай холимогийг нүүрэндээ тойрог маягаар түрхээд, 15 минут байлгасныхаа дараа бүлээн усаар угаа. Хэрэв гэр аргаар ийм скарб хийх боломжгүй байвал гадуур зарагддаг гуужуулагчуудаас овъёосны найрлагатайг сонгоорой. Энэ нь таны нүүрний цусны эргэлтийг сайжруулж, эсийг шинэчилж, зөөлрүүлж, эрч хүчийг өгнө.
Давс
Давс бол гал тогооны салшгүй нэг хэсэг. Үүнийхээ хажуугаар бидний арьс арчилгааны салшгүй нэг хэсэг болж болох нь. Давстай гуужуулагчаар биеийнхээ арьсыг шинэчлээрэй. Давстай скраб нь үхсэн эсийг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулж, зөөлрүүлдэг. 1 аяга давсыг, 1 аяга оливийн тостой холиод таны скраб бэлэн болно. Хүсвэл чийгшүүлэх үйлчилгээтэй абрикосны эфирийн тос нэмээрэй.
Хэрэв таны скраб жаахан урсамтгай болоод байвал, дээр нь дахиад жаахан дав нэмж тэнцвэржүүл. Биендээ түрхчихээд илүү гарвал хөргөгчинд хийж хадгалаад дараа нь дахиж хэрэглэж болно.
Хушга
Тараг, хушга хоёр нийлээд маш сайн гуужуулагч болдог. Хэрэв танд нунтагласан хушга олдохгүй байвал, ¼ аяга хушгыг хэрчигчинд хийж жижиглээрэй. Дараа нь түүнийгээ ¼ аяга цэвэр тарагтай холь. Хушга таны арьсыг шинэчлэх ба, тараг нь мөөгөнцөр, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрийг тань цэвэрхэн, сэргэг болгох болно. Мөн тараг нь сүүн хүчлийн бактераар баялаг тул таны хуурайшсан арьсыг эмчилж, үрчлээнээс сэргийлдэг.
Хушга, тарагтай скрабаа нүүрэндээ түрхээд 10-15 минут байлгасны дараа хүйтэвтэр усаар угаагаарай.
Ногоон цай
3 хоолны халбага элсэн чихэр, 1 цайны халбага/уут ногоон цай, биеийн шингэн тос танд хэрэг болно. Аяганд ногоон цайны идээгээ хийгээд, дээр нь 1/3-аар халуун ус хийнэ. 2 минут орчим байлгаж, хөргө. Өөр нэг саванд биеийн шингэн тосоо хүссэн хэмжээгээр хийгээд, дээр нь 1 халбага элсэн чихрээ хийж хутгана. Дараа нь өмнө нь хандалсан цайнаасаа 1 хоолны халбагыг дээр нь асгаад, дахиж хутгаарай. Хутгангаа үлдсэн хоёр халбага элсэн чихрээ бага багаар нь хийж зуурмаг болгоно. Арьсаа чийгшүүлмээр байвал дээр нь зөгийн бал, цэвэрлэмээр байвал лемоны шүүс, зөөлрүүлмээр байвал тараг нэмж болно. Бэлэн болсон скрабаа хөвөнгөөр нүүрэндээ түрхээд, 1-2 минутын дараа угаа.
Ногоон цай нь антиоксидантаар баялаг учраас арьсыг гуужуулахаас гадна хамгаалж, тэжээл өгдөг юм. Мөн мэдрэмтгий, батгашилттай арьсанд сайн тохирно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
46036
2 эможи