Даргатайгаа ганцаарчлан уулзахад тань өгөх 10 чухал зөвлөгөө
Олон албан хаагчдийн хувьд даргатайгаа ганцаарчлан уулзах уулзалт календарт нь тодорхой багтсан байдаг. Гэвч уулзалт бүр хүссэн үр дүнг авчирдаггүй. Угтаа бол энэ төрлийн уулзалт таны ажил хийх урам зоригийг нэмэгдүүлэх, ажил албанд тань тус болох нэгэн хэрэгсэл юм. Тийм учраас бид танд дараах арван зөвлөгөөг хүргэж байна.
Зөвлөмж 1: Хангалттай мэдээлэл авсан байх
Даргатайгаа хийх уулзалтын үеэр таниас юу хүлээгдэх вэ? Мэдээж даргатайгаа зүгээр нэг чалчиж суухгүй нь тодорхой. Хангалттай сайн бэлтгэж чадсан хэн боловч ажил албаа дээшлүүлэх энэ алтан боломжийг зүгээр нэг алдахгүй. Даргатай хийх, цаашдын ажлаа хэлэлцэн тохиролцох уулзалтууд ихэвчлэн нэг загвараар явагддаг. Тийм учраас та боломжтой бол өмнөх хурлын протоколыг уншиж танилцах хэрэгтэй. Түүнчлэн ярилцлагын үеэр хөндөгдөж болох сэдвүүдийг урьдчилан бэлдэх, өмнөх хурлаар юу ярилцаж байсан, юуг хэлэлцэн тохирч байсан тухайгаа дахин нэг эргэн хараарай. Ингэснээр та таагүй гэнэтийн асуултуудаас аврагдаж чадна.
Зөвлөмж 2: Үр дүнд чиглэсэн бай
Та энэ удаагийн даргатайгаа хийх уулзалтаар ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа гэдгээ сайтар тооцоолон бодоорой. Энэ уулзалтанд зөвхөн таны тухай яригдах болно, нэг ёсондоо даргын тань анхаарал таниас өөр хэнд ч чиглэгдэхгүй юм. Тийм учраас та энэ алтан цаг хугацааг хэрхэн өөрт ашигтайгаар ашиглах тухай сайтар төлөвлөн бодоорой. Ямар шинэ төслүүдийг ирэх жилд хэрэгжүүлэхийг хүсэж байна? Та гадаад усуудаас туршлага судламаар байна уу? Эсвэл шинэ ажил, үүрэг даалгавар авмаар байна уу? Бүр аль эсвэл гэр бүлдээ илүү их цаг зарцуулан, арай бага цагаар ажиллах хүсэлтэй байна уу? Хэрвээ та өөрийн зорилго хүсэж буй зүйлээ сайн мэдэж байгаа бол түүнийхээ дагуу гаргаж хэлэх үндэслэлүүдээ сайтар бодож бэлдээрэй.
Зөвлөмж 3: Хүсэл тэмүүлэлтэй бай
„Амьдралдаа ямарч хүсэл зорилгогүй нэгэн тэр даруй будилж орхидог“ гэж Абрахам Линкольн нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үг ажил мэргэжилд ч хамааралтай. Та даргатайгаа хийх уулзалтаар ирж буй тодорхой хугацаанд таны ажил мэргэжил, албан тушаал хэрхэн явах замыг засаж байдаг. Тийм учраас энэ зам дардан байж, нэгудаа ч бүдрэхгүйгээр зорилгодоо хүрэхэд та анхаараарай. Таны зорилгууд бодит байдалд нийцсэн, тодорхой цаг хугацааны хүрээнд багтах ёстой юм. Зорилгоо хэсэг хугацааны дараа умартлаа гэхэд бүр мөсөн төөрч орхихгүйн тулд бүх зүйлийг бичиж тэмдэглэж яваарай.
Зөвлөмж 4: Идэвхтэй бай
Та даргадаа ХҮСЭЖ байна гэдгээ илэрхий харуулаарай. Суралцах, ажиллах, урагшаа ахимаар байгаа тухайгаа ойлгуулаарай. Ирэх жилийн хувийн төлөвлөгөөгөө Хойд Сибирт цөлөгдөх гэж байгаа мэт ярихад хэнд чэнэ хүн ямарваа нэг зүйлийг бүтээх хүсэл тэмүүлэлтэй байна, цаашаа ахих хүсэлтэй байна гэж харагдахгүй. Харин түүний оронд та өөрийн судалж мэдсэн мэргэжил дээшлүүлэх сургалтын тухай, түүнд суралцах хүсэлтэй байгаа тухайгаа дуулгаарай. Ингэснээр та даргадаа өөрийн идэвх санаачлагаа харуулж, дарга тань танд элдэв зүйл нуршилгүй, шуудхан санал бодлоо илэрхийлэн түүний алтан цаг, ажлыг хэмнэсэнд талархах болно.
Зөвлөмж 5: Дипломат үлдэх
Та өнгөрсөн хугацаанд хэрэв үнэхээр сайн ажилсан бол,нэмэлт бонусын онооотой гэсэн үг юм. Энэ бол өнгөрсөн хугацаанд таныг хичээл зүтгэл гаргаж санаачлагатай ажилласан гэдгийн тань баталгаа юм. Гэхдээ энэ нь амжилтаараа түрий барин элдэв зүйл шаардах эрхтэй гэсэн үг биш юм. Даргатай ганцаарчлан уулзах уулзалт бол автоматаар цалин хэлэлцэх уулзалт гэж хэлж болохгүй, түүнээс гадна цалингаа нэмүүлэх тухай элдэв наймаа, тохирцоо хийхээс илүүдипломат үлдээрэй. Гэхдээ та цаашдын ажил, зорилгоо хэлэлцэх үедээ даргадаа санхүүгийн хувьд өсөн дэвжих хүсэлтэй байгаа илэрхийлж болно. Үүнээс дарга тань өөрөө цалингийн тухай яриа руу орвол тун гайхалтай. Хэрэв дарга тань энэ талаар ам ангайхгүй бол түүнээс дараа энэ талаар ярилцаж болох эсэхийг лавлан, дахин уулзах цаг тохироорой.
Зөвлөмж 6: Шүүмжлэл хүлээн авах чадвартай байх
Хэрвээ та танд ирж болох шүүмжлэлд хангалттай бэлдсэн бол ямар ч шүүмжлэлийг хэт их сэтгэл хөөрлөөр хүлээн авч элдэв бодлогогүй алхам хийхгүй.Тийм учраас та өнгөрсөн хугацаанд даргатай тохирсон хийх ажлын үүрэг даалгавраа эргэн нэг хараад юунд дарга тань сэтгэл ханамжгүй байж болох тухай эргэцүүлэн бодоорой. Хамгийн чухал нь та элдэв шалтаг шалтгаан тоочиж, уруулаа цорвойлгон суухын оронд аль болох баттай үндэслэлийг гарган тайлбарлаарай. Та өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, түүнтэй зөв зүйтэй ажиллаж чадвал танд ирэх шүүмжлэлд өөрийнхөө давуу талыг батлан харуулах болно. Та асуудлыг шийдвэрлэх, хийж гүйцэтгээгүйгүй зүйлээ улам сайжруулан хийж болох тухай санал санаачлагаа даргадаа хэлээрэй. Ингэсэн байхад дарга таныг зэмлэхээ мартах болно.
Зөвлөмж 7: Шүүмжлэлтэй байх
Та ганцаараа шүүмжлүүлээд үлдэх учиргүй, та ч бас үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ та дууны өнгө хөгжмийг бүтээдэг гэдгийг санаарай. Даргатайгаа ганцаарчлан хийх уулзалт бол хоёр чиглэлд харилцан саналаа солилцох, зөвлөхөд оршдог. Тийм учраас танд ажил хийж, амжилт гарган хамтран ажиллахад саад болдог зүйл байвал түүнийгээ хэлэх нь зүйтэй. Гэхдээ гараа савчин, ташаагаа тулан, эсвэл гомдлын өнгө аясаар хэлж огт болохгүй гэдгийг ойлгоорой. Хэрэв та санал гомдлоо тайван, баттай үндэслэлтэйгээр тайлбарлах юм бол бүх зүйл амжилттай болно.
Зөвлөмж 8: Үнэнч үлдэх
Та бусдын талаар ар хударгаар нь муучлан ярих нь тун таагүй сэтгэгдлийг төрүүлэх болно. Хэрвээ ямар нэг зөрчил маргаан гарсан бол даргадаа ховлох бус маргааныг үүсгэгчидтэй шулуухан ярилцаж шийдвэрлэх нь зүйтэй. Ингэснээр та үнэнч шударга багийн хамтран тоглогч болно гэсэн үг юм.
Зөвлөмж 9: Нөхөрсөг байх
Хэрвээ даргатайгаа хийсэн уулзалт үр өгөөжтэй болж өнгөрсөн бол энэ тухай даргадаа дуулгахад буруудах юмгүй. Дарга тань хүн л юм чинь сайшаал магтаалд баярлана шүү дээ. Сайхан үг хэлнэ гэдэг сайхан хамтран ажиллахад хамааралтай байдаг юм шүү. Хэтэрхий их магтахыг харин даргын дор байдаг бялдууч нөхдүүд түгээмэл хийдэг болно.
Зөвлөмж 10: Баяр баясгалантай байх
Та даргатай ганцаарчлан хийх уулзалтыг боломж гэж хүлээн аван, уулзалт руу маш баяр хөөртэй ороорой. Таныг ажил хийхэд саад болдог зйлсийг өөрчлөх боломж танд энэ уулзалтаар ирэх боломжтой, аль эсвэл та өнгөрсөн хугацаанд сайн ажилсан бол магадгүй нэмэлтурамшуулал авах боломжтой шүү дээ. Тиймээс даргатайгаа эелдэг ярилцан, сайхан сэтгэгдэл үлдээгээрэй.