МЭДҮҮШТЭЙ: Google Play Store байдаггүй ч маш хэрэгтэй апп-ууд [Android]
Google Play Store дээр ороогүй апп гэхээр “хууль бус” гэсэн ойлголт орж ирдэг. Тиймээ эдгээр апп-уудыг “хууль бус” гэж хэлж болно. Гэхдээ маш хэрэгтэй. Эхлээд та андройд утсан дээрээ дараах тохиргоог хийх хэрэгтэй.
Settings -> Security — Unknown sources гэдгийг сонгосон байх хэрэгтэй.
Энэ тохиргоог хийсний дараа татаж авсан апп-уудаа install хийж болно.
TubeMate – Youtube видео татагч
TubeMate аль хэдийн бидэнд танил болсон. Өөрийн дуртай видеонуудаа Youtube -ээс татаж утсан дээрээ суулгах боломж олгодог. Дараа нь интернетгүй нөхцөлд татаж авсан видеонуудаа үзэх боломжтой.
OGInsta+ – Инстаграм зураг видео татагч
Ашиглахад яг л Instagram-тай адилхан. Гэхдээ давуу талтай. Instagram ашигладаг хүмүүс бүгд мэднэ. Зураг, видео татаж болохгүй скрийншот хийж авдагийг. Тэгвэл энэ апп-ийг ашиглаад өөрт таалагдсан зургуудаа татаад авч болно.
Fildo – mp3 татагч
Fildo-д бараг байхгүй хөгжим гэж байхгүй. Хүссэн хамтлаг дуучныхаа цомог, сүүлийн үед хит болж байгаа дууг татаж авах боломжтой. Мөн шинээр гарсан дуу цомгуудыг ч гарсан даруйд нь татаж авах боломжийг танд олгоно. Түүгээр ч барахгүй өөрийн Playlist үүсгэж болно гэх мэт маш олон давуу талтай.
Cinema Box HD – Хүссэн киногоо үз
Та хүссэн киногоо эндээс үзэж болно.
Mobdro – Хүссэн ТВ-ээ үз
Дэлхийн шилдэг ТВ-нүүдийг эндээс үзэх боломжтой Live Stream апп.
Aptoide – Хүссэн аппликэйшнээ тат
Google Play Store дээр зарим апп-ууд татаж болохгүй эсвэл бүр хайгаад ч гарч ирдэггүй билээ. Тэгвэл Aptoide-ийг суулгасанаар асуудлыг шийдэж болно. Үнэтэй апп-ууд хүртэл энд бий.