Жолооч нар эйр кондишн байнга асаах нь буруу
Дулааны улиралд жолооч нар гадаа шороо тоос их байгаатай холбоотойгоор машиныхаа цонхыг нээлгүй эйр кондишн асаадаг. Тэгвэл сүүлийн үед эйр кондишны ханиад, харшил, хатгаа тусах нь их болжээ. Автомашинтай хүмүүс гадаа дулаармагц бие нь сульдаж өвчин ороогоод эхэлдэг. Өвөлжингөө хамрын шуухинаа ч тусаагүй хэрнээ, агааржуулагч асаамагц ханиад хүрчихнэ. Учир нь автомашиныхаа агаар шүүгчийг солиогүй удчихсан байдаг гэнэ. Ингээд агааржуулагчаа асаамагц агаар шүүгчид хуримтлагдсан хамаг тоос шороо шууд салон руу цацагддаг. Үүнээс үүдэн тоосны хачиг, ургамлын тоосонцор, унтаа байдалд орсон элдэв риновирус нь хамрын ханиад үүсгэхийн сацуу харшлыг сэдрээх аюултай байдаг аж. Бүр хатгаа тусч, нуруугаар нь хатгуулж хүчтэй өвдөх, уушги нь усжих аюултай гэнэ. Иймд жолооч нар байнга эйр кондишн асааж явахгүй байх. Машиныхаа агаар шүүгчийг ойр ойрхон солих хэрэгтэй юм байна. Харин “эйр кондишн” –ы ханиад нэгэнт хүрчихсэн тохиолдолд ханиад намдаах эм, харшлын эм уух, мөн шингэн зүйл ойр ойрхон уух шаардлагатай аж. Хатгаа туссан тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандах шаардлагатай.