МЭДҮҮШТЭЙ: Хэрхэн том файлыг жижиг хэсэг болгон RAR-лах вэ?
Зарим тохиолдолд том хэмжээтэй файлыг хувааж жижиг хэмжээтэй болгох шаардлага гардаг билээ. Ялангуяа файл шэйр сайтуудын зөвшөөрөгсөн хэмжээ нь 100мб гэх мэт хязгаартай байдаг тул хувааж явуулах хэрэг гардаг. Тэгвэл танд бараг компьютер болгонд байдаг WinRar програмаар том файлыг жижиг болгон хуваах аргыг зааж өгье.
WinRar-аар хэрхэн файл хуваах вэ?
Алхам 1
Тухайн файл дээрээ хулганы баруун товчыг дарж Add to archive гэдгийг дарна.
WinRar програмын цонх гарч ирнэ.
Алхам 2
Зүүн доод хэсэгт байх Split to volumes нүдэн дээр хэр хэмжээтэй хуваахаа зааж өгнө. /зурагт 5мб гэж бичсэн байна/
Жишээ нь: Хэрэв та 100мб хязгаартай шэйр сайт ашиглах бол 99мб гэж бичнэ.
Алхам 3
Ok дараад дуустал нь хүлээх хэрэгтэй.
Ингээд файлын хэмжээнээс хамаараад хэд хэдэн .rar файлууд үүссэн байх болно.