Япон турах дэглэм

2017 оны 8 сарын 11

2 сарын өмнөөс би жингээ хаяхаар эрс буцалтгүй шийдсэн. Дасгалаар турна гэхэд хэцүү залхуу болохоор хоолны дэглэмээр турахаас өөр аргагүй байв. Урьд нь олон удаа сонсож байсан ч нэг л зүрхэлж эхэлдэггүй байсан япон дэлэмийг интернетээс хайж олоод барьж эхэлсэн юм.

Дундуур нь цагаан сар таараад жоохон бууз идсэн, бас нэг урилгатай байж таараад оройн хоол нэг удаа идснийг эс тооцвол яг барьсан. Би 161 см өндөртэй, дэглэм эхлэхэд 60,1 кг жинтэй байв. зорилго бл 54 кг болох байлаа. Яг дэглэмийн 13 хоногийн туршид 3 кг л турсан. Интернетээс уншихад хүмүүс 6-7 кг турсан гэж их байсан тул жоохон чамлалттай байлаа.

Дэглэмээ дууссаны дараа харин ходоод их агшсан тул бага юм идээд цадчихдаг болсон байсан. Түүнээс хойш одоо сар хагасын турш ажилын өдрүүдэд бол өглөөд нэг банана, өдөрт ажилын газарын ресторанд дуртай хоолоо идээд, оройд салат,жимс идэж байна. Амралтын өдрүүдээр болон, амралт авсан, ийшээ тийшээ аялсан үедээ бол бусад хүмүүс шиг зүгээр л идчихэж байгаа.

Яг дэглэмийн үед их тамирдаж толгой өвдөж байсан бол одоо бараг ижил хэмжээний илчлэг авч байгаа хэр нь эрч хүч дутагдахгүй байна.
Одоо би анх зорьж байсан 54 кг даа хүрсэн. Нийтдээ 6 кг турсан гэсэн үг. Дундуур нь дасгал хөдөлгөөн хийсэн бол бүүр илүү турах байсан байх.

Хуучин хувцаснууд таараад үнэхээр сайхан сэтэл сэргэж их урам орж байгаа. Одоо дахиж таргалахгүй энэ жингээ барьж өшөө 2 кг турах бодолтой байна.

Ингээд япон хоолны дэглэмийн жороо энд оруулая. Ус их сайн ууж байх хэрэгтэй байдаг юм байна лээ. Бас би дэглэм барьж байхдаа хоолны болон дасгалын журналыг myfitnesspal гэдэг апп дээр хөтөлж жингийнхээ бууралтыг оруулж байсан их урамтай ханьтай байсан. sanaad.bblog.mn гэсэн блогон дээр өдөр өдөрт идэх хоол нь зурагтайгаа байгаа, их сайхан блог бичсэн бас энэ аргаар турсан хүн байаа, тэрийг уншаад л ханьтай байлаа.

Энэ нь нээрээ 13 хоногийн дэглэм шүү, 7 хоног баричихаад буцаагаад ухраагаад 6 дах хоногийнхоо хоолноос идээд 1 дэх хүртэл иднэ гэсэн үг. Давс, чихэр огт хэрэглэхгүй, загасны махан дээр хэмжээ бичээгүй бол 250 гр-ыг идсэн. Салатыг бол хүссэн хэмжээгээрээ идэж болно. Би кофе уудаггүй болохоор өглөөд нь дандаа нэг аяга цай уучихдаг байсан. Хатаасан бяслаг дээр нь бол би Emmentaler бяслаг идчихсэн, ер нь бол хатуу бяслаг Parmesan, Gruyere,  Appenzeller алийг нь ч идсэн болох байх. Хатаасан талх гэдэг дээр нь сухайр эсвэл зүгээр хар талх нэг зүсмийг идэж болно.

За амжилт!

 

Өдөр
Өглөө
Өдөр
Орой
1/13
Хар кофе
-Чанасан өндөг 2ш
- байцааны салат
-Улаан лоолийн 1 аяга жүүс
Шарсан юмуу чанасан загас Байцааны салат
2/12
Хар кофе, хатаасан талх
-Шарсан юмуу чанасан загас
- байцааны салат
200 гр чанасан үхрийн мах, 1 аяга тараг  /тослог багатай/
3/11
Хар кофе, хатаасан талх
- Түүхий 1 ш өндөг
- чанасан лууван ургамлын тостой
- 15 гр хатаасан бяслаг
-Алим 2ш
4/10
Хар кофе
-  шарсан хаш эсвэл шарсан хурган гуа (Zucchini, Aubergine)
-Алим 2ш
Чанасан өндөг 2ш
-байцааны салат
-200 гр чанасан үхрийн мах
5/9
Түүхий 1 ш лууван үрж нимбэгний шүүсээр амтлана
-Шарсан юмуу чанасан загас 500 гр
- Улаан лоолийн 1  аяга жүүс
Шарсан юмуу чанасан загас Байцааны салат
6/8
Хар кофе
- Чанасан тахианы гуя 500 гр
- байцаа, луувангийн  салат
-Чанасан өндөг 2ш
- Түүхий луувангийн салат, ургамлын тостой
7
Хар байхуу
-200 гр чанасан үхрийн мах
- алим
-Урд өдрүүдийн оройн хоолноос дуртайгаа сонгож иднэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45892
1 эможи
keyboard_arrow_up